ДЭМБ-ийн санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Дархлаажуулалтын 7 хоног” аяныг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсад энэ аян өнөөдрөөс (2017.04.24) эхэлж байна.
Аяны хүрээнд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, дархлаажуулалтын тухай хууль, вакцин тариулсны ач холбогдол, тарилгатай халдварт өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг энэ сарын 30-н хүртэл зохион байгуулах юм байна.