Ирэх сарын 2 хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2017-02-24 04:291min

Маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ дагуу сар шинийн баярын өдрүүдэд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм. Харин гуравдугаар сарын 2-ны пүрэв гарагаас эхлэн журмын дагуу хязгаарлалт үйлчилнэ.