Швейцарын холбооны улсад айлчилсан УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан явсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твиттер хуудсаараа дамжуулан өчигдөр (2019.03.15) оффшорын тухай шинэ мэдээлэл хүргэсэн. Тэр “Швейцарын Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын оффшор дансны хуулгыг тээж очно гэж мэдэгдсэн юм.

Түүний мэдээлж байгаагаар Швейцарын тал Монголын УИХ-ын даргын айлчлалын үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд ашиглаж байсан дансны хуулгыг өгсөн. Энд Баярцогтын 2008.09.30-2013.12.31-ны хооронд гүйлгээ хийж ашигласан ам.долларын 3, еврогийн 2 данс, нийт 5 дансны мэдээллийг багтаж байгаа гэнэ.

Өнөөдөр өглөө (2019.03.16) УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүн Улаанбаатарт ирсэн бөгөөд тэднээр дайгдан ирсэн С.Баярцогтын дансны хуулгыг Т.Аюурсайханы хэлж байгаагаар эхлээд Гадаад хэргийн яам авна. Дараа нь АТГ хүлээн авах гэнэ.

Нэг сая ам.доллараа  Швейцарын дансанд хадгалуулаад мартсан С.Баярцогтын оффшор дансны дуулиан 6 жил үргэлжилж байна. Одоогоор  С.Баярцогтыг АТГ Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

 

By updown.mn

Мэдээний админ

8 thoughts on “Швейцарын талаас өгсөн С.Баярцогтын оффшор бүс дэх 5 дансны баримт өнөөдөр Улаанбаатарт иржээ”
  1. Улс төрч хүн эх орноосоо урвана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Бусдад сургамж болгохын тулд бүх насаар нь шоронд хорих хэрэгтэй. Түүний дараа яг юу болж өнгөрсөн талаарх дурсамж ном бичүүлэх хэрэгтэй.

  2. АТГ анхнаасаа хөдлөх дургүй байсан, одоо аваад ирсэн баримт дээр ямар арга саам хийх бол. АТГ, прокурор, шүүхийн зөвлөл хөдлөхгүй гацаана.

  3. Auyrsaihantai Saihangui ugaasaa l uls dotor bolood olon ulsiin hemjeend hiigddeg shuudan alban barimtuudiig ilgeedeg,huleen avdag juram ni hediinee togtchihson asudal.Er ni eruugiin bolood ediin zasgiin gemt heruudiig shalgah barimtaar notloh geh ni ooroo ih eedreetei tsag hugatsaa shaardsan tuvogtei ajil.Ter dundaa uls damjsan mongonii asuudal burch hetsuu uchig uzuuriig olohod tsag hugatsaa ih orno.Zovhon ner medee yavuulahad tuuniig ni olj uzeed hariu ogod l hamgiin bagadaa 3-4 honogiin ajil.Ted odor bolj id ajil hiih tsag baihad manaid yag dug noirondoo baih geed tsagiin zoruugees ehleed asuudaltai.Iim ajild ATG-iig hoirgo baina gej shuumjleh ni neg talraa buruu uzegdelEnhjargaliig l zailuulah gesen horchnii yavuulaga. Oyun-Erdene,Ayursaihan nar shig end tendee duulsan tam tun zuil sonsonoo roo hevleliin hural gej heden setguulj tsugluulaad medeelchih shig amarhan ajil baihgui ee.Huuli hyanaltiin baiguullagiin ajliig oorsodiinhoo hiij baigaa ajiltai zuiruulj udaan baina hoirgo gej yarih ni iluuts zuil.Zovhon oorsodiin nairuulsan horiig zovtgj halhalsan halhavch todiigoor niigmiin maasiig davalgaaluulahiin tuld ashiglj baigaa bashir arga. Ene bashir argadaa ih hurliin dargiin ner hundiig ashiglj ug hergiig guij ochiod avchirsan meteer bichihee boli. Ali ch ulsiin bank sanhuugiin baiguullaga tom tushaalin irlee geed medeeliig ogohgui ee. Ter dndaa ediin zasgiin gemt heregiin shinjtei hergiig bur ch ogohgui.Uls hoorondiin huuli hyanaltiin bolood bank sanhuugiin talaar yamar tuvshnii hariltsaa togtooson baina ter l hariltsaaniihaa degeer erembe daraa hiigdeh ajil. ali ali taldaa nyagtalj shalgahaas ehleed ajil bii.Uuniig huuliihan burehegduuleh gej udaashruulladag geed niigemd davalgaa uusgeh ni uchir dutagtaltai ergeed niigemdee hor urshigtai asuudal.

  4. Худлаа л сенсаац дэгдээчээд байгаад байх юм, нөгөөдөх нь гэж бод идсэн боохой шиг амьтан, гадаад дотоодоор зугаалаад л, улсын хөрөнгө идсэн нь үнэн юм бол, барьж аваад шоронд хийгээчээ, 5-6 жил өнгөрчлөө

  5. Энэ улсаа худалдсан луйварчид яахаараа өдийг хүртэл сул чөлөөтэй явж бнаа. Баярцогт Сайханбалаг Баяр Эби Хурц г.м оффшортой авилгалт хэлмэгдүүлэгч нар нарсанд суух ёстой. Ард тал нь том бнаа тэ. Үйлийн үрээр шийтгэгтэх болтугай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн