Дөрвөн тамирчин “Токио-2020” Паралимпт оролцох эрхээ авчээ

“Токио-2020” Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд, Паралимпт оролцох эрх авсан тамирчиддаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпд бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ.

Паралимпийн холбооны удирдах зөвлөл Токио-2020 Паралимпт 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөсөн. Үүнээс дөрвөн тамирчин болзлоо ханган эрхээ аваад байна. Цаашид таеквондо төрөлд 2-3 эрх, жүдо бөхийн төрөлд 3 эрх авна гэж төлөвлөж байгаа бол үүн дээр нэмээд Япон Улсад бэлтгэл хийж байгаа хөнгөн атлетикийн тамирчид эрх нэмж чадна гэж үзэж байгаа аж.

Паралимпийн тамирчдын хувьд тусгай шаардлага хангасан тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал, буудлагын тэмцээнд оролцох тамирчны тэргэнцэр намддаг учраас зориулалтын тэргэнцэр, дасгалын сум, пауэрлифтингийн тамирчдад тусгай вандан штанк зэрэг тоноглол шаардлагатай байгааг тамирчид сайдад уламжиллаа. 

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Паралимпт оролцох эрх авсан тамирчдад БСШУС-ын сайд хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн