НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм.И-Баримтаа зааврын дагуу баталгаажуулна уу.