Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тус хэлтсээс замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал Дүнжингаравын замд явуулын оношилгоог ажиллуулан утаа ихтэй тээврийн хэрэгслүүдийг шалган, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа аж.
Дашрамд, тус хэлтсээс энэ сарын 4-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ‘’Хурд’’ нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Хонхор, Дүнжингарав, Гачуурт, Улиастайн замд явуулын хурд хэмжигчийн байрлуулан ажиллаж байгаа юм. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн дүрмийн дагуу замын хөдөлгөөнд зөв боловсон оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
1 comment
Оношилсон ,гээд ,тамга ,дардаг ,бол ,үзүүлье.