Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-нд Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван цаа буга ачиж явсан автомашин живж гурван хүн амь насаа алдсан тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

By updown

One thought on “Болгоомжил: Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье”
  1. Төсвийн хөрөнгийг үрэн таран хийх бас нэг арга. Сануулаад байхад болохгүй зүйл хийснийх нь төлөө ард түмний хөрөнгийг үрэн таран хийх зөв үү. Бас л хариуцлагагүй үйлдэл. Гал усны гашуун зовлон бол ч бас яахав. Мөнгө угаах хамгийн орчин үеийн боловсон арга. Отгонбаяр угшилтай!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн