БНСУ-д ажиллах иргэдийн цахим бүртгэл өнөөдөр (2019.03.11) 09:00 цагаас эхэллээ. Гэхдээ уг бүртгэлд зөвхөн нийслэлчүүд хамрагдах бөгөөд цахимаар бүртгэлийн дугаар авсан иргэд мөн энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдийн 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд харьяа дүүрэгтээ өөрийн биеэр очин бүртгүүлж, анкетыг бүртгэл явуулж буй байран дээрээс авна.
Харин орон нутагт буюу 21 аймагт энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд 09:00-13:00, 14:00-18:00 цагт уламжлалт аргаар буюу бүртгэл шууд явагдах юм байна. Ингэхдээ иргэд мөн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Нийслэлийн иргэдийн цахим бүртгэлийн систем маргааш буюу энэ сарын 12-ны 18:00 цагт хаагдана.
Бүрдүүлэх материал:
-Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
-Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
-Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
-Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
-Өөрийн биеэр бүртгүүлэх
Анхаарах зүйлс:
-Монгол Улсын иргэн байх
-18-аас 39 настай байх
-Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
-БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримж гаргуулж байгаагүй байх
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
-Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
-Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэдэд онцгойлон анхааруулахад, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь БНСУ-д ажилчин илгээх цор ганц байгууллага тул хувь хүн, байгууллагуудын залилангийн шинжтэй зар, зуучлалд хууртахгүй байхыг сануулж байна.