Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Ууганбаяр: Заамарын уурхайн хананаас унаж байгаа мөс хамгийн багадаа нэг тонн байсан – updown.mn

Б.Ууганбаяр: Заамарын уурхайн хананаас унаж байгаа мөс хамгийн багадаа нэг тонн байсан

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд хоёрдугаар сарын 28-нд нуранги болж зургаан хүн дарагдсаны хоёрыг нь гаргаж, эмнэлэгт хүргэсэн байдаг. Үлдсэн дөрвөн иргэн нь амиа алдсан харамсалтай осол болсон. Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт компанийн уурхайд тохиолдсон ослын талаар өнөөдөр (2019.03.11) ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Ослын талаар ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Онцгой байдлын байгууллагаас 36 албан хаагч, үндэсний аврах бригад, уул уурхайн аврах анги нийлсэн албан хаагчид ажиллалаа. Мөн шүүх прукрорын газар, шүүх шинжилгээний газрууд ч энэ хугацаанд ажилласан. Тус компанийн 150 гаруй албан хаагчид ес гаруй хоногийн хугацаанд бидэнтэй хамтарч ажиллалаа. Нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй үед ажилласан байгаа. 78 метрийн өндөртэй, 120 гаруй метр өргөнтэй хананаас ойролцоогоор 11 метрийн орчим зузаан мөс болон шороо дээрээс нурж унасан.

Эрлийн үед маш зузаан мөсөн бүрхүүлэн хана үүсч, богино хугацаанд усны түвшин зарим газар 7 метр, зарим хэсгээрээ 2 метр гэдэг ч юм уу харилцан адилгүйгээр нэмэгдэж байсан. Тус компанийн захиалгаар эхний ээлжинд 20 албан хаагч нисдэг тэргээр газарчилсан.

Усны нөхцөл байдалтай холбогдуулж тухайн өдрийн үүрийн дөрвөн цагт үндэсний аврах бригадаас эхний ээлжийн усанд шумбах 4 аврагчийг авчирсан. Их устай байсан учир бид 6-7 метр өндөртэй далан байгуулсан. Хэд хэдэн газраар далангийн нэвчилт үүсч, усанд автах, усанд живэх эрсдэлт нөхцөл бий болж эхэлсэн.

Зарим тохиолдолд манай аврагч нар шороотой усанд ч шумбах хүндрэл үүсч байлаа. Мөн шумбалт хийж байх явцад хананы мөс нурах юм бол 30 албан хаагч болон бусад хүмүүсийн амь нас эрсдэлд орох өндөр магадлалтай байсан юм. Аврагчид 20-30 минутын хугацаанд усанд шумбалт хийгээд дагжиж чичирчихсэн гарч ирдэг. Үүнээс үүдэж цаашдаа эрүүл мэндийн хувьд ямар нөхцөл үүсэх бол гэсэн болгоомжлол байнга төрж байлаа. Унаж байгаа мөс хамгийн багадаа нэг тонн жинтэй байсан. Заримдаа тэр том мөсийг эксковатор хөдөлгөхөд ч бэрхшээлтэй байсан.

Мөн энэ хугацаанд шугам, хоолой хагарах гэх мэтээр хүлээлт маш их үүссэн. Сүүлдээ усны түвшин хүний бэлхүүсээр татах хэмжээнд хүрсэн. Албан хаагчиддаа опо цув өмсүүлээд л оруулж байлаа. Дээр нь манай аврагчид  2 метр шахам тэмтрүүл төмрөөр шавар луу зоож үзэхэд шууд доошоо орчихсон. Тийм хэмжээний хананаас шороо унаад лав шавар тогтчихсон нөхцөлд албан хаагчид болон тэнд байсан бие бүрэлдэхүүн хамтдаа ажиллаад ямартай ч үүргээ 9 хоногийн хугацаанд гүйцэтгэлээ.

.

Хамгийн сүүлчийн хүний цогцсыг 11 метрийн гүнээс гаргасан

 Ингээд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Аврах ажиллагааны үед бэртэж, гэмтсэн аврагчид байсан уу?

-Бэртэж гэмтсэн аврагчид байхгүй. Харин хүйтнээс болж маш их хэмжээгээр даарч чичирч байсан. Ялангуяа усанд шумбасан алба хаагчид.

-Тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан уу?

-Эрүүл мэндийн үзлэгт үе шаттай орно. ОБЕГ-т давтан сургалт сэргээн засах төв гэж байдаг. Тэнд голомтод ажилласан бие бүрэлдэхүүнд нэгдүгээрт сэтгэлзүйн талаас, хоёрдугаарт бие бялдар талаас нь үзлэгт оруулж эмчилгээ, сувилгаа хийдэг.

-Ес хоногийн хугацаанд үргэлжлэх аврах ажиллагаанд тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйл байсан уу?

-Тус компани техник төхөөрөмжийн хувьд хангамж маш сайн. Бид богино хугацаанд далан барих гэж том машинаар шороогоо зөөж, эксковатороор шороо зайлуулж маш хангалттай ажилласан. Насосуудыг тэр хавийн уул уурхайн компаниас татаж авсан байсан. Зарим тохиолдолд эрэг дээр дараагийн машинууд нь хүлээгээд нөөцөнд байж байсан. Тухайн нөхцөл байдалтай Монгол улсын Шадар сайд газар дээр нь танилцсан байгаа.

-Ослын шалтгааныг юунаас болсон гэж үзэж байгаа вэ?

-Шалтгааны дүгнэлт бол миний чиг  үүрэгт байхгүй. Энэ бол зөвхөн эрлийн зохион байгуулалт. Мэргэжлийн байгууллагуудын гаргаж байгаа дүгнэлт дээр та бүхэн тулгуурлаж мэдээлэл авах хэрэгтэй. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт хяналт тавих эрх мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоо бага гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Хамгийн сүүлийн хүнийг 11 метрийн гүнээс авсан гэсэн. Бусад гурван хүнийг хэдээс хэдэн метрийн гүнээс авсан бэ?

-Бид ямар нэгэн байдлаар осолдсон хүмүүсээ бүгдийг нь гаргаж авсан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн