Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Г.Марал-Эрдэнэ дэлхийн уран гулгалтын талбайд гарах монголчуудын гарааг эхлүүллээ – updown.mn

Г.Марал-Эрдэнэ дэлхийн уран гулгалтын талбайд гарах монголчуудын гарааг эхлүүллээ

Уран гулгалтын Монгол тамирчин Г.Марал-Эрдэнэ анх удаа Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадамд оролцож, дэлхийн уран гулгалтын мөсөн талбай дээр гарсан анхдагч боллоо. Энэ жилийн Олон улсын эрхийг хамгаалах өдөр ийнхүү Монголын түүхийн бас нэгэн хуудсыг нээлээ.

Тэрбээр Япон улсад суралцаж, бэлтгэлээ хийдэг юм байна. Түүний багш дасгалжуулагчаар Япон улсын иргэн Козука Сачико ажилладаг ажээ.

Г.Марал-Эрдэнэ нь 5 настайгаасаа Японд амьдарч байгаа бөгөөд тус улсад суралцахын зэрэгцээ алдарт Мао Асадагийн багт хичээллэж, шоу тоглолтод нь оролцдог тамирчин. Олимпийн мөнгө, дэлхийн 3 алтан медальтай Мао 2017 онд зодог тайлан, одоо “Thanks tour” шоу тоглолт зохион байгуулдаг аж.

Энэ жил Японы 21 хотод тоглохоос манай тамирчин эхний 2 шоунд нь оролцоод Универсиад наадамд оролцохоор Красноярскт иржээ.

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээр 35 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авч, өнөөдөр медальтнууд тодроно. Харин манай тамирчин Г.Марал-Эрдэнэ 24.75 оноо авч, 30-р байрт орсноор чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг хараахан авч чадаагүй. Гэсэн ч тэрээр ийнхүү уран гулгалтаар Монголын залуучууд дэлхийд өрсөлдөх боломжийн эхлэлийг тавьж чадлаа.

Дашрамд дуулгахад, манай улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөж буй юм байна.

2 thoughts on “Г.Марал-Эрдэнэ дэлхийн уран гулгалтын талбайд гарах монголчуудын гарааг эхлүүллээ

  1. Зочин 2019-03-11 10:23 at 10:23

    Баяр хүргэе!Боломжийн сайхан үзүүлбэр үзүүлсэн.Болж л байна лээ.Цаашид улам илүү, өндөр амжилт хүсэн ерөөе! Олимп болон ДАШТ үзэх бүр Манай улсаас хэн нэг нь ийнхүү мөсөн талбай дээр гараасай.Үзэх юмсан гэж маш их хүсдэг байлаа.Баярлалаа.Дахин дахин амжилт хүсье!

    Хариулах
  2. Нэргүй 2019-03-11 14:15 at 14:15

    Wow, mundag baina, bayar hurgey!

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн