Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг аврагчид энэ сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 6-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан.
Харин өчигдөр буюу 9-ний өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.