Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон тус яамны харьяа газруудын холбогдох удирдлагууд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй энэ сарын 6-ны өдөр уулзалт зохион байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, ШӨХТГ-аас “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” гэж тус тус зарласантай холбогдуулан Төрийн зүгээс иргэд, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, шат шатандаа бодлогын болоод хэрэгжилтийн түвшинд нягт хамтран ажиллах, хариуцлагыг эрчимжүүлэх тал дээр санал нэгдсэн байна.