Жил бүрийн хавар Арктикаас салсан олон тооны мөсөн уулс Канадын Ньюфаундлэнд арал дээрх Феррилэнд хотод хөвөн ирдэг ажээ. Энэхүү байгалийн гайхамшигт үзэгдлийг үзэх гэсэн иргэд улаан өндөгний баяраар тус хот руу орох замд түгжрэл үүсгэсэн байна.

Энэ удаа мөсөн уулс  эрэгт ойртон ирсэн нь жуулчид төдийгүй мужийн оршин суугчдад зураг авах гайхалтай ховор боломж олджээ. Тус хотын дарга Эйдриан Кавана “ Мөсөн уул хөрсөнд суусан учраас эндээсээ холдохгүй байх” гэжээ.  Мужийн оршин суугчид эндэхийг “Мөсөн уулсын өргөн чөлөө” хэмээн нэрийддэг аж.

By updown

One thought on “Феррилэнд хотод арлын эрэгт мөсөн уул хөвөн иржээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн