Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрээр “Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж хариулт өгөх үүрэгтэй. Хуулийн засаглал дуудсан цагт хүн бүр очих ёстой. Албан тушаалтнууд хуулиас зугатаж болохгүй. Би тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Хавтаст хэрэгт хийсэн байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчөөс тэр материалаа ил тод болгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Нуух зүйл байх ёсгүй” гэв.
Мөн сэтгүүлчдийн ШХАБ-ын талаарх асуултад “Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр цаазын ялын талаар олон улсын хуралд оролцох гэж байгаа талаараа “Цаазын ялыг эсэргүүцсэн дэлхийн хэмжээний том хурал жилд нэг удаа болдог. Цаазын ялыг эсэргүүцэх комисст би тодорхой үүрэгтэй. Энэ хуралд би явах гэж байгаа. Санаа зовох шаардлагагүй. Хурдан яваад ирнэ” гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр хуулийн байгууллагаас дуудсан цагт нь очно, хуулийн байгууллагаас зугатаах ямар ч шаардлага байхгүй гэсэн юм.
2 comments
OMHII ALUURCHIN. HEDEN HYN ALJ BAIJ ENE GUILGACHIN TORIIN ERHEND GARSAN BE. BOGSIIG NI DOLOOJ BAASAAR NI AMIDARDAG ALUURCHID HULGAICHID NI HYRTEL ENE ALUURCHNAAS SEJIGLEDEG. OMHII ALUURCHIN ZORIGIIG ALJ ERONHIILOGCH BOLSON. OMHII ALUURCHIN ZORIGIIG ALJ ERDENETIIG AVCH CHADSAN. ALUURCHIN TARVAGIIN NYGEL NYDEEREE TSUVAH ODOR IREHIIG MONGOLIIN ARD TYMEN YZEH BOLNO
Shuud bariach naad hvn chin irehvv mongotoi shvvdee