“Үр жимс байвч өөрөө идэх эрхгүй” хэмээн ирээдүйг зөгнөсөн “Чулууны ном”-нд гардаг шиг дэлхийн хэмжээний орд, баялагтай ч хувь ноогдол хүртэх эрхгүй яасан АЗГҮЙ ард түмэн вэ. Оюутолгойн ордод эзэн суусан гадныхан ажилтнуудынхаа цалинг хасч эхэлжээ. Хүнд хортой нөхцөл сайжраагүй, улам нэмэгдсэн (Тоосонцор, утаа, угаар гэх мэт) хэрнээ хулхи байгууллагын тайланг үндэслээд хэвийн бус нөхцлийн нэмэгдлийг хасч цалинг бууруулжээ. Нохойнхоо эрүүл мэнд, эмчилгээнд хэдэн зуун сая төгрөг тавьдаг гадныхан Монголчуудын эрүүл мэндийг иймэрхүү үзэж байна.(Оюутолгойн баялаг ард түмэнд нь бус австраличуудын нохойн эрүүл мэндэд зарцуулагдаж байна. С.Ганбаатар)
Айлд ороход гэрийн эзэд аяганд цай хийж өгдөг. Харин одоо бол гадныхан шууд орж ирээд хоол цай хийж идээд гэрийн эздэд тавгаа долоолгох болов. Энэ талаар дуугарсан ҮЭ-ийн ажилтнуудыг дарамталдаг, ажилтнуудыг “Хална, хөөнө” гэж сүрдүүлдэг Австрали боссууд байдаг байх юм. Сүүлдээ Оюутолгой Өмнөговьд байдаг бил үү, Австралид байдаг билүү гэж бодтол монголчуудыг дээрэлхэх болжээ. Хэсэг ажилтнууд Оюутолгойн ҮЭ-ийн дарга Ц.Дэлгэрхүүгийн яриаг над руу ирүүлсэн байна. Цөөхөн монгол ажилтнуудаа гайгүйхан цалинтай болтол дэмжээд өгвөл яасан юм бэ бөөнөөрөө . Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгний төлөө!!!
3 comments
Багабаньд, Батсүх нарын анх эхлүүлсэн ажил гэсэн байх аа…
Ашиг үр лүнгүй ОЮУ ТОЛГОЙГ ХАА. эзэн хаанаас мундах бэ дээ?
Гэрээг зөв голдиролд нь оруулчих аавын хүү МОНГОЛ-д баймаарсан .