Бразилын Брумадино хотод далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 176 болж нэмэгджээ. Орон нутгийн уулын баяжуулах компанийн далан нурсан талаар “UOL” мэдээлсэн байна. 134 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Амиа алдсан хүний тоог өмнө нь 165 гэж зарлаж байжээ. Нас барсан хүмүүсийг таних ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Энэ нь Бразил улсын түүхэн дэх хамгийн харамсалтай ослуудын нэг болжээ.
Амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд 100 мянган реал буюу 36 мянган ам.доллар олгоно гэсэн ч иргэд үүнийг зохисгүй мэдэгдэл гэж эсэргүүцсэн байна. Хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүсийн уй гашууг ямар ч хөрөнгө мөнгө нөхөж чадахгүйг тэд хэлжээ.