УИХ-ын намрын ээлжит бус чуулган ирэх сарын 18-нд хуралдах урьдчилсан тов гарчээ. 40 хоногийн хугацаанд 40 гишүүн он дамнан чуулганы хуралдааныг бойкотолсноос үүдэн хэлэлцэгдэж чадаагүй олон асуудлыг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм. Тухайлбал, татварын багц хууль, урт нэртэй гэж тодорхойлогдох болсон тендерийн хуулиудыг хэлэлцэх аж.
Гишүүдийн ирцийг УИХ-ын хуралдаан зохион байгуулах хэлтсээс авч байгаа юм байна.
Ээлжит бус чуулганы дараа хаврын ээлжит чуулган үргэлжлэн хуралдах бололтой.