Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Салбарын сайд хэлэхдээ 2018 оны төсөв ашигтай гарсан. Засгийн газар аль болохоор зээлийн хүү буулгах, санхүүгийн зах зээлийг ашигтай болгох асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ.

Мөн зарим санд хийсэн зээлийн шалгалтын дүнг танилцууллаа. Авах арга хэмжээний үр дүнг бас төслүүдийн талаар Засгийн газарт танилцуулсан байгаа.

Энэ дотроос Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэлээн урт хугацаанд шалгалаа. Энэ сангийн хувьд үүсэн байгуулсан цагаас хойшх баримтуудад шалгалт хийсэн. Нэлээд их хэмжээний зөрчил гарсан. Цаашид засах сайжруулах, ямар арга хэмжээ авах талаар ч өнөөдөр танилцуулсан.

Мөн Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын хөгжлийн сан зэрэгт хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байгаа. Шалгалтын талаар ямар арга хэмжээ авах вэ гэдэг эцсийн шийдвэрийг Засгийн газар тогтоол гаргаж баталгаажуулна.

Шалгалтын баримтаас харж байхад ХХААХҮ-ийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих, ЖДҮХС, Мал хамгаалах сан энэ гурваас гурвуулангаас авсан компаниуд ч байна. Энэ сангуудын зээлийн мэдээлэл Монгол банкны мэдээллийн санд багтдаггүй учраас зөрчил гүнзгийрэх хандлага их байсан байна.

Нийтдээ энэ сангуудад 136 тэрбумын хугацаа хэтэрсэн зээлийн өр байсан. Сүүлийн хоёр сард нэлээн ажилласаны хүчинд 100 тэрбум болгон бууруулсан.

ТЭДС үүсгэн байгуулагдаад 16000 аж ахуйн нэгжид зээл олгосон байгаа юм. Зарим компани хоёроос дээш удаа зээл авсан нь ч байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийн өрөө төлдөг байсан зөрчил ч илэрсэн. Монгол банкны зээлийн санд ордоггүй учраас зөрчил их гарч байсан байна гэв.

Өнөөдөр Сангийн сайд Засгийн газрын хуралдаанд зарим санг татан буулгах асуудлыг мөн танилцуулсан байна. Тусгай сангуудаас илэрсэн зөрчил, аль санг татан буулгах вэ гэсэн асуудлын тухайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Өнөөдөр танилцуулсан асуудлыг Засгийн газар дараагийн хуралдаанаар авч хэлэлцээд, шийдэгдсэний дараа мэдээлэл өгнө гэв.

By updown

One thought on “Засгийн газрын хоёр сангаас зэрэг зээл авч, нэгээр нь нөгөө зээлээ төлдөг зөрчил илэрсэн”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн