УИХ-ын 42 дугаар тойрог улс төрийн намуудын анхаарлын төвд орж ирээд цөөнгүй хонож байна. Албан ёсны мэдээгээр Улсын дээд шүүхэд 31 улс төрийн нам бүртгэлтэй байдаг юм байна. Энэ сонгуульд тэдний 13 нь оролцоно гэдгээ мэдэгдсэн бол Улсын дээд шүүх нэг намыг бүртгэхээс татгалзсан байдалтай байгаа аж.
42 дугаар тойрог нь Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумыг хамардаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар энэ тойрогт 16600 сонгогчид бүртгэгдэж, санал авах сонгуулийн 21 хэсэг ажиллаж, сонгогчдын 75 хувь нь сонгуульд оролцсон юм байна.
Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 16800 орчим сонгогч бүртгэгдэж, сонгуулиар санал авах 22 хэсэг ажиллаж, оролцогчдын 65 хувь нь оролцжээ.
Сонгуульд СЕХ-нд албан ёсоор бүртгэгдсэн намууд нэр дэвшигчээ тодруулж оролцоно. Уг үйл ажиллагаа тавдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 28-ны хооронд явагдах юм байна. Бие даан нэр дэвшигчид тойрог дээрээ очиж 801-ээс дээш сонгогчдын гарын үсгийг цуглуулаад, тавдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд СЕХ-нд бүртгүүлэх юм байна.
Сонгуулийн Ерөнхий хороо зургадугаар сарын 7-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 8-нд зэрэг гардуулах аж.
Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусна. Энэ хугацаа зургадугаар сарын 12-28-ны өдрийн хооронд явагдаж, 29-ний өдөр зогсоно гэсэн үг.
УИХ-ын 42 дугаар тойрогт сонгууль товлон зарласантай холбогдуулан сонгуулийн төсвийг УИХ-ын тогтоолоор баталсан байгаа. Сонгуулийн зардалд нийтдээ 287.6 сая төгрөг зарууулах юм. Үүний 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн байгууллагад, найман сая төгрөг нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдах бөгөөд үлдсэн зардлыг Сонгуулийн Ерөнхий хороо захиран зарцуулагдах аж.
1 comment
100 yamaand 60 uhna gedeg shig.. bodlogoor tsuuluh heregtee.. ardchilal chuluut niigem gedgiin dalbaan door ingeh duraaraa durgij.. hedhen MGL uudaa hedeh hesegt uzel bodloor n huvaaj bolohgui.. ijil tustee uzel barimtlaltai nuhduud n niileh heregtee.. taliin neg tarval Manjiin ueiin bodlogo heregjij MGL ulsiig ustgahad hyalbar bolmoi