ХӨСҮТ-д өдөр бүр Менингококкийн вакцин хийж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй байна. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дархлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.
1 сэтгэгдэлтэй
Зочин
2019-02-22 11:40 at 11:40
Энэ вакциныг хүүхдүүд л хийлгэж бгаа. Гэтэл В вирусын вакцин хийлгэж бгаа томчуудтай хамт нэг өрөөнд хийж бх юм. Андуураад хүүхдэд В вирусын вакцин хийвэл яана? манай эмч сувилагч нар ямар хайхрамжгүй хариуцлагагүй билээ дээ.