ХӨСҮТ-д өдөр бүр Менингококкийн вакцин хийж байна
2019-02-15 09:22

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй байна. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дархлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.