У.Хүрэлсүх: Хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна

Өнөөдөр (2019.02.14) Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд энэ үеэрээ улс орны эдийн засгийн уул уурхайдаа түшиглэн авч явбал эдийн засаг дахин уналтад орно. Нүүрс, алтны үнэ унавал цалингаа олгож чадахгүй хэмжээнд очно. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын олон тулгуурт эдийн засагтай болгох, нэн ялангуяа ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг барьж ажиллаж байна.

Монгол Улсыг үеийн үед ХАА-н салбар тэжээж ирсэн. Бид хоёр том хөрштэй, бидэн усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Монголоос юу ч авахад бэлэн хоёр том зах зээлээ бид ашиглах ёстой. ХАА-н салбар хамгийн их ажлын байрыг бий болгодог, үүнд анхаарч ажилана.

Байгалийн баялагтаа эзэн болох асуудал маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг бид буцааж авна.

Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна. Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна.  Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна.

Өвлийн хүйтэнд талбайд 30 мянган хүн жагслаа, тэд чинь ард түмэн биз дээ. Ард түмэн нийгэмдээ шударга ёс тогтооё, байгалийн баялагтаа эзэн байя, алдсан өмч хөрөнгийг эргүүлж авъя гэж жагслаа. Энэ ажлыг Засгийн газар хийнэ гэв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

11 thoughts on “У.Хүрэлсүх: Хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна

  1. Иргэн 2019-02-14 13:52 at 13:52

    Ерөнхий сайдаа дэмжиж байна энэ улс оронд шийдэмгий ажил хэрэгч удирдлага хэрэгтэй байна тэрнээс удирдлага дарга нэртэй улсын өмч хулгайлсан хулгайчууд дахиж битгий сонгогдоосой ард түмэнд тэдний илэн далангүй гаргаж ирж танилцуул хэдэн хүнийг шоронд хийгээд өмч хөрөнгийг нь хураагаад өг тэгсний дараа ард түмэнд амьдрах итгэл ажиллах урам зориг орох болно

    Хариулах
  2. Зочин 2019-02-14 15:53 at 15:53

    ХҮРЭЛҮХ САЙД ТА ЭНЭ ХЭЛСЭН ЯРЬСАНДАА ХҮРДЭГ БОЛ МОНГОЛЧУУД БҮГД ТАНЫГ ДЭМЖИХ БОЛНО. МОНГОЛЧУУД ШУДРАГА БУС ЯВДЛЫГ АРИЛГАЖ, ЭРХТЭН ДАРХТАНГУУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХЫГ Л ХАМГИЙН ИХ ХҮСЭЖ БАЙГАА. ҮНЭХЭЭР ШУДРАГА ЁС ГЭЖ БАЙДАГ БОЛ ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИЖ АВЛИГА ХЭЭЛЬ ХАХУУЛЬ, БАЙГАЛИЙН БАЯЛГААР ХАГАРТЛАА БАЯЖСАН ХҮМҮҮСИЙГ ХУУЛИАР ШАЛГАН ТОГТООЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВАХЫГ ХЭН Ч ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ.

    Хариулах
  3. Нэргүй 2019-02-14 16:26 at 16:26

    Эрдэнэ гэдэг гишүүн хулгайч найзууддаа ѳѳрийнхѳндѳѳ алдаагаа зас гэж хэлээчээ.Хүрэлсүхийг унагах гэж ядчих юм аа.

    Хариулах
  4. A Munkhbaatar 2019-02-14 17:30 at 17:30

    Ev negdel shudarga yos hezeed yalna, sain tsag ehellee, zali meh, hudal, huurmag, yavdaltai ireegui hezeech evlerehgui saihan tsag ehelj baina mongolchuudaa hamtdaa hogjitsgooyo!

    Хариулах
  5. Г.НЭРГҮЙ 2019-02-14 18:24 at 18:24

    Эрдэнэ гэгчид энүүнээс өөр чадах мэдэх юм байхгүй амьтан,эртхэн төрөөс зайлуулаач

    Хариулах
  6. Нэргүй 2019-02-14 19:19 at 19:19

    Huuliin hariutslagaa changatgaad umchuu uls huraagaad abhaar ediin zasag sanhuu saijraad ard tumenii amidral deeshleh n todorhoi bna shuu…

    Хариулах
  7. Доогий 2019-02-14 19:56 at 19:56

    Тэгээд өнгөн дээрээ иймэрхүү юм яриад Номтойбаяртай хонь чоно шиг байгаа мөртлөө МАК-д ажиллаж буй хүнийг цэргийн хамгийн том мест дээр тавихаар зөвшөөрснийг яаж ч ойлгохбилээ. Утгагүй юмаа

    Хариулах
    1. Хотгойд 2019-02-14 20:10 at 20:10

      Ер нь Хурэлсухийн том ярианы 5% нь биелвэл дээдийн заяа бх даа! Дуу нь оороо 1тэрбум300саяын Жду-гийн зээл аваагуй нь тодорхой. Тийм хун хунд шударга шаардлага тавьж чадах уу?

      Хариулах
  8. Нэргүй 2019-02-14 20:53 at 20:53

    Хүүк өөрөө хар залуудаа улс төрд орж ирэнгүүтээ банкыг дампууруулж хулгай хийж казинодож ял авах гэж байсныг чинь энхбачр энхболд 2 өршөөж хамгаалж байсныг мартаа юу. Чи өөрөө бас хулгайч дээрэмчин шүү дэ. Жанхуу найз чинь бүр аымаар хулгайч. Ямартаа шунал нь хэтрээд элбэг ерөнхийлөгч бхдаа өмнөө суулгаад загнаж бсн биздэ. Төмөр замыг хятадуудтай нийлж мөнгө идэж бн болио гээд

    Хариулах
  9. Нэргүй 2019-02-15 08:25 at 08:25

    Эхлээд ждү гээс мөнгө авсан дүүгээ буцаалгаж төлүүл өөрийнхөө авч тэрбум тэрбумын хөрөнгөтэй болсон түүхээ тайлагна адилхан хар хэрээнүүд хэнийгээ шүүх гээд бн. Өс санаж ганцхан номтойбаяртай үзэлцэх чинь шударга бус шүү улсын төсвийг бүрдүүлдэг мак эм си эс тэй үзэлцээд яршигл бх. Солонгос гэхэд самсунг тэргүүтэй том том компаниуддаа боломж олгож дэмжиж ажилладаг

    Хариулах
  10. irgen 2019-02-20 14:42 at 14:42

    Mongol ulsaa hol deer ni bosgoh heregtei shu Hurelsuhee!

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн