Манай улсад арьсны өвчлөл, тэр дундаа арьс цайх /витилиго/ өвчин хурдацтай тархаж байгаан дээр бага насны хүүхдүүд маш ихээр өвчилж байна.
Уг өвчний үүсэх шалтгааныг дэлхийд эцсийнхээр тогтоогоогүй ч технологи өндөр хөгжсөн цөөхөн хэдэн улсад эмчилж, үр дүн гарч байна. Манайд өнөөг хүртэл энэ өвчний талаар мэдээлэл хомс, эмчилгээ байдаггүй гэсэн ойлголттой байв. Гэсэн ч өвчлөгсөд өвчинтэй эвлэрэхгүйн үүднээс их хэмжээний тан уух, хятад спирт түрхэж арьсны өнгөн хэсгийг түр хугацаанд борлуулах хэмжээний л арга хэмжээ авч байжээ.
Саяхнаас зөвхөн арьс цайх гэлтгүй арьсны бусад төрлийн өвчнийг эмчлэх дэвшилтэт технологид суурилсан “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэг нээгдсэн байна. Япондоо тэргүүлдэг арьсны эмнэлгийн эмчилгээг Монголдоо нутагшуулж буй тус эмнэлгийн эмч Г.Ундрахтай уулзан, эмчилгээний үйл явцаас мэдээлэл бэлтгэлээ.
Монгол хүн эх орондоо, гэртээ, ажил, сургуулиа таслахгүйгээр, мөн гадагшаа явж ихээхэн зардал чирэгдэл гаргахгүйгээр арьс цайх өвчнийг эмчилдэг болсон нь бахархууштай юм.
– Монголд арьсны салбар гэж шинэчлэгдэж сайжирдаггүй, хоцрогдсон салбар гэж өвчлөгсөд гомдоллодог. Гэтэл танайх Японы арьсны тэргүүлэх эмнэлгийн эмчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн. Эмчилгээний арга технологио танилцуулахгүй юу?
– Арьсны салбар орхигдсон хоцрогдсон гэдгийг одоо манай эмнэлэгт хандаж буй хүмүүсийн байдлаас улам бүр, өдрөөс өдөр ирэх бүр ойлгож, мэдэрч байна. Манай эмнэлэг өндөр хөгжилтэй цөөхөн хэдхэн оронд ашиглаж байгаа дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр эмчилж байгаа. Одоогоор Солонгос, Хятад улсад ч байдаггүй юм билээ. Манай эмчилгээний гол төхөөрөмж болох Vtrac 308 эксимер гэрэл аппаратыг Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд арьс цайх болон хайрст үлдийг богино хугацаанд, үр дүнтэй эмчлэхэд тусгайлан зориулан бүтээсэн. Эрүүл арьсанд ямар ч гэмтэл учруулахгүйн дээр жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхдийг эмчлэхэд хориглох заалтгүй, энэ нь маш олон судалгаагаар батлагдаж олон улсын хамгийн өндөр стандартыг хангасан төхөөрөмж юм. Энэ аппаратны гол үйлчилгээ нь арьсны эсийг идэвхжүүлэн, арьсны дархлааг бий болгогч эсүүдийг өдөөн сэргээдэг. Өөрөөр хэлбэл, арьс цайх өвчнийг арьсыг гаднаас нь механикаар борлуулах бус эсийн түвшинд эмчилж, нөсөө үүсгэж хүний унаган арьсны өнгөнд хүргэж байгаа хэрэг юм.
– Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн үү?
-Өө, гаралгүй яахав. Яг зориулан бүтээгдсэн аппарат учраас эхний зургаан оролтоос л энэ өвчин эмчлэгдэх нь гэсэн эхний шинж тэмдэг илэрдэг. Бага талбайд цайралттай эхний үйлчлүүлэгчид маань үр дүнгээ өгөөд эмчилгээ дууссан. Манай үйлчлүүлэгчдээс үр нөлөө гараагүй нэг ч хүн байхгүй, эмчлүүлэгчид маань бүгд сэтгэл ханамж маш өндөр байгаа.
Ер нь бол хувь хүний арьсны онцлог, биеийн аль хэсэгт цайралттайгаас шалтгаалан эмчилгээний үр дүн харилцан адилгүй өөр өөр байдаг. Арьс цайх ч бай, хайрст үлд, атопи гээд арьсны энэ бэрх өвчнүүд удаан хугацааны эмчилгээ шаардагддаг. Гэсэн ч бүрэн эдгэсэн хүмүүс олон байгаа.
Зураг 1: Манай үйлчлүүлэгч М, эрэгтэй, нас 36, хөмсөгний дээгүүр, жавьж, хамрын хоёр талаар цайралттай. Наймдугаар сарын 25-наас эмчилгээ эхэлсэн. Долоо хоногт гурван удаа эмчилгээнд ордог. Есдүгээр сарын 13-ны байдлаар эмчилгээний явц ямар байсан /дунд талын зураг/ болон 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар бүрэн эдгэсэн үр дүнг үзүүлж байна. Түүнчлэн манайд эмчлүүлээд бүрэн эдгэсэн хүмүүс, дийлэнх нь бага насны хүүхэд олон байгаа.
Зураг 2: Манай үйлчлүүлэгч Э, эрэгтэй, нас 38, хамар, баруун суга, шилбэ, нурууны баруун хэсэг, баруун ташаа, өвөр тал цайралттай. Аравдугаар сарын 2-ноос эмчилгээ эхэлсэн. Долоо хоногт дөрвөн удаа эмчилгээнд ордог.
Хөлийн шилбэ, шагай, хамар, суга жижиг цайралтуудад ВТРАК аппаратаар эмчилгээ хийж байгаа бөгөөд жижиг цайралтууд нөсөө үүсч битүүрсэн.
Сонирхуулахад, зураг дээрх жижиг жижиг бор нөсөөжилт маш хурдацтай томорч хоорондоо нийлэхээс гадна захаасаа хумьж битүүрнэ. Эмчилгээ хийгдсэн хэсэг буюу цайсан хэсэгт үүссэн нөсөөжсөн арьс нэлээд бор өнгөтэй байх ба 2-3 сарын дараа арьсны үндсэн өнгөтэйгөө адил болно.
– Монголд арьсны өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа статистик мэдээ байдаг. Тэр тусмаа арьс цайх өвчнөөр бага насны хүүхдүүд их өвчлөх болсон. Танай эмчилгээнд хүүхдүүд хэр хамрагдаж байна?
-Тийм шүү. Манай үйлчлүүлэгчдийн 50 хувь нь бага насныхан байгаа. Ялангуяа арьс цайх өвчин маш залуужиж байна. Манайд гуравхан сартай, таван сартай нярай хүүхдүүд эмчлүүлээд эдгэсэн.
Арьс цайх өвчин маш залуужиж байна.
Дөнгөж шинээр үүсч, элдэв баталгаагүй тос, сприт түрхээгүй, шинэ урган төлжиж байгаа тул үр дүн богино хугацаанд гардаг. Манайх нээгдээд таван сарын хугацаанд ажиллахад мэдээж биеийн байдал, өвчин үүсээд хэр удсан эсэх, ямар нэг амчилгээ хийлгэж байсан үгүй, маш олон янзын үйлчлүүлэгчдийг эмчилж байна л даа. Эндээс нэг зүйл ажиглагдсан нь Хятад, Өвөрмонголд жил бүр эмчилгээнд явж, маш их тос түрхлэг түрхэж, эм, тан ихээр ууж байсан хүмүүсийн эмчилгээний үр дүн удаан гарч байна. Шинэ эринд дэвшилтэт технологид суурилсан, зорилтот эмчилгээ буюу нэг өвчнийг эмчлэх гээд бусад эрхтэнийг гэмтээж, хордуулж хохироодог эмчилгээ хол хаягдаад байна. Тийшээ яваад тан уугаад таруулаад эдгэдэг байсан бол өнөөдөр хүмүүс учраа олохгүй, хамаг мөнгөө барсан хэрнээ өвчин нь улам даамжирсан байхгүй л болов уу.
– Жишээ нь, арьс цайх өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилж үр дүн нь гардаг вэ?
– Хүн бүрийн арьсны онцлогоос их шалтгаалдаг. Зөвхөн нүүрний нэгээхэн хэсэгт арьс нь цайсан бол эмчилгээ хугацаа богино байна. Биеийн 95 хүртэл хувь, 70-80 хувь нь цайралттай бол удаан хугацааны, 4-6 сарын эмчилгээ шаардагддаг. Манай эхний цайралтын талбай бага үйлчлүүлэгчид эдгээд явсан. Харамсалтай нь олонх хүний биеийн ихэнх хэсэг, 70-80 хувь нь цайралттай байх юм.
– Тэгэхээр хөдөө орон нутгаас хүмүүс, хүүхдүүд эмчилгээнд хамрагдахад асуудалтай юм байна даа?
– Байнга гадагшаа эмчилгээнд явж чадахгүй, баталгаагүй зүйлд мөнгө төлөөд дэмий л сэтгэлээ хуурдаг байсныг бодвол эмчилгээ нь хаяанд ирчихлээ. Хөдөө орон нутгаас хүүхдүүд их ирж байгаа.
Олон жил яах учраа мэдэхгүй хүүхдийнх нь өвчин ихсээд байгааг харсан хүмүүст хол ойр байх эсэх сургууль хичээл хоцрох зэрэг чухал биш байдаг юм байна.
Арьсны өвчний нэг сөрөг тал нь хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, нийгмээс өөрийгөө тусгаарлахад хүргэдэг. Өөртөө итгэх итгэлгүй, энэ байдал нь хүний амьдралын чанарт нөлөөлдөг. Энэ нь хүүхдүүд, голдуу өвсөр насныханд хүчтэй нөлөөлдөг тул хот, хөдөө гэлтгүй л зорьж ирсээр байна.
– Танайх өндөр технологи гэхээр их л төлбөр өндөр байх даа. Ийм төрлийн эмчилгээ гадаад орнуудад хэр төлбөртэй байдаг бол?
– Гадаад орнуудын төлбөртэй харьцуулбал манайхыг үнэгүй гэж хэлж болно. Бид анхнаасаа л монголчуудын амьжиргааны түвшинд тохирсон үнээр үйлчилж байгаа. Өнөөдөр захын шүдний эмнэлэгт жаахан эм түрхэж бөглөхөд, 10 хоногийн ханиадны эм авахад ямар үнэтэй байгааг хүмүүс сайн мэдэж байгаа шүү дээ. Гэтэл ийм өндөр технологийн эмчилгээг бид маш хямд хийж байгаа. АНУ, Японд арьсны эмчилгээнд явахад зардал маш өндөр байдаг. Бололцоотой нь Хятад руу эмчилгээнд явдаг ч эмчилгээний үр дүн бага байдаг. Хятадад олон удаа эмчилгээ хийлгээд үр нөлөө үзүүлээгүй олон хүн манайд эмчлүүлж байгаа. Тэдний ярьснаар бол Бээжинд 10 хоногийнх нь эмчилгээ 13-15 сая төгрөг, нэг сар уух эм, түрхлэг гурван сая төгрөг байдаг юм билээ.
ХИМИЙН НАЙРЛАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАЖ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
– Манайхан арьс цайх өвчнийг эхэлж байгааг анзаарахгүй, тоодоггүй болов уу. Арьс хуурайшин цахлайтахтай андуураад байх шиг байдаг?
– Арьс цайх өвчин ганцхан өдрийн дотор үүсчихдэггүй. Эхлэхдээ хэд хэдэн янзаар илэрч болно. Ихэнхдээ тэр хэсгийн арьс ягаарч эсвэл улайж тэр хэсэгтээ загатнаж эхэлдэг. Хүмүүс заримдаа арьсаа цайж байгааг ч анзаардаггүй. Арьс хуурайшиж цахлайтах ихэвчлэн хүүхдэд тохиолддог. Цахлай хэсэг газартаа цайж эхлэхээс гадна арьс нь хуурайшсан бага зэргийн хайрстай байдаг. Харин арьс цайх өвчин эхлэхдээ цахлай шиг хуурайшдаггүй. Хэрвээ хүүхдэд тань ямар нэгэн тууралт гарч эхэлсэн л бол яаралтай эмчид хандан үзүүлэх хэрэгтэй.
– Арьс цайх өвчнөөр өвчилсөн бол юуг анхаарах ёстой вэ?
– Арьс цайх өвчтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд сэтгэл зүйн хүнд дарамтад ордог. Тэр тусмаа 7-13 насныхан. Манайд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх ээж, аавууд “манай хүүхэд их сэргэлэн болоод хичээлдээ сайжирсан” гэж баярлан ярьдаг.
Арьсны өвчнийг эмчилнэ гэдэг давхар амьдралын чанарыг нь сайжруулж, өөртөө итгэх итгэл, бусдаас дутахааргүй нийгмийн харилцаанд ороход нь тусалж байна гэсэн үг. Дээр нь арьс цайх өвчнийг эмчлэхгүй удаан явснаар харшил, бөөрний дутагдал гэх мэт олон хүнд өвчин үүсэх суурь болдог. Зүгээр нэг гоо сайханд сөрөг, зовиур шаналгаагүй өвчин гэж тайвширч болохгүй.
Тэгэхээр арьс цайхаар өвчилсөн хүүхдийг сэтгэл санааг нь тайван, өөдрөг байлгаж, өөртөө итгэх итгэлийг нь байнга өсгөх, стрессээ тайлах хоббитой болгохоос гадна сайн унтуулж амраах хэрэгтэй. Мөн гар утас цахилгаан соронзон долгионоос хол байлгах нь чухал.
– Танайх арьсны бусад төрлийн өвчнүүдийг эмчилдэг үү?
– Зөвхөн арьс цайх бус атопи, хайрст үлд, экзем, батгашилт гээд арьсны бүх төрлийн эмчилгээ хийж байна. Хайрст үлд бол маш бэрх өвчин, хүүхдүүд ч ихээр өвчилсөн байна. Манай эмнэлгийн ашиглаж буй төхөөрөмж хайрст үлдийг эмчлэхэд зориулан бүтээгдсэн тул бид ийм төрлийн өвчлөлийг бууруулахад бас анхаарч байгаа. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь арваас дээш жил энэ өвчнөөр шаналсан, яг оносон эмчилгээ хийлгэж байгаагүй, тос түрхлэг байдалтай л өдий хүрсэн байдаг. Аппараттай хавсарч Японы тос түрхлэгийг эмчилгээндээ ашиглаж байгаа тул эмчилгээний үр дүн хурдан гарч байна.
– Танд баярлалаа.