Нийслэлийн прокурорын газраас Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай хэмээн үзэж цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах саналыг ХУД эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Шүүх хурал өнөөдөр (2019.02.01) 12 цагт товлогдон хуралдаж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.

Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан гэгдэх Ч.Бямбаа нарыг  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж дөрвөн сая ам.доллар авсан хэргээр Авлигатай тэмцэх газар  шалгаж буй юм. Улмаар тэднийг нэгдүгээр сарын 9-нд хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байсан юм.

Харин өнөөдөр шүүхийн шийдвэрээр суллаад байна.

By updown

One thought on “Д.Дорлигжав нарыг суллажээ”
  1. Дорлигжавын энэ асуудал үнэн бол АРДЧИЛАЛЫН нэрийг гутаасан муухай л явдал болно. . Ер нь Ардчилалын нэрийг гутааж байгаа хүмүүс чинь Ардчилалын лидерүүд л байх шиг. Ээбэ, Сайханбилэг , Баярцогт, гээд л Энэ бол Ардчилсан хувьсгалын түүхэнд алтаар бичигдэх хүмүүс байсан бол энэ бузар явдлаасаа болоод хөөгөөр бичигдэх болно ,үеийн үед ,үр ач нар нь хүртэл ард олонд ад үзэгдэх болно шүү ,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн