Д.Дорлигжав нарыг суллажээ
2019-02-01 16:17

Нийслэлийн прокурорын газраас Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай хэмээн үзэж цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах саналыг ХУД эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Шүүх хурал өнөөдөр (2019.02.01) 12 цагт товлогдон хуралдаж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.
Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан гэгдэх Ч.Бямбаа нарыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж дөрвөн сая ам.доллар авсан хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж буй юм. Улмаар тэднийг нэгдүгээр сарын 9-нд хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байсан юм.
Харин өнөөдөр шүүхийн шийдвэрээр суллаад байна.