Гейнсвил дэх Флори­да­­гийн их сургуулийн эр­дэмтэд халуун орны ибис шувууны үржлийн байдалд сонирхолтой, өвөрмөц су­далгаа хийгээд хар ту­галга нь энэ шувууны дааврын системийг өөрчилж, ангаа­хайн тоог нь багасгадаг бо­ло­хыг тогтоожээ. Үүнээс гадна хар тугалга нь ибис шу­вууны зарим эрэгчнийх нь бэлгийн сонирхлыг өөр­чилж, эмэгчинтэй бус эрэг­чинтэй хосууд болоход нө­лөөл­дөг байна. Энэ бол шинж­лэх ухаанд өмнө нь бараг судлагдаж байгаагүй үзэгдэл аж.

“Хатан хааны Б нийгэм­лэгийн эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлд бичсэнээр хүрээлэн буй орчинд хамгийн хортой, хамгийн хурдан шин­гэдэг хар тугалганы нэг хэлбэр болох метил хар ту­галга нь ибис шувууны сексийн сонирхлыг илт өөр­чилжээ. Зэрлэг ибисүүдэд гомо­сексуал хандлага огт ажиг­лагддаггүй боловч тур­­шилтын явцад химийн нэгд­лийн нөлөөгөөр бэлгийн чиг хандлагыг нь өөрчилсөн аж.

Флоридагийн их сур­гуу­лийн экологич Питер Фре­дерик болон түүний хамт­рагчид байгаль дээр на­­маг балчигт цөөнгүй бай­даг метил хар тугалгыг ибис шувуунд ямар нөлөө үзүүл­дэг болохыг судлахаар бол­жээ.

Ингээд Өмнөд Фло­ридагаас 160 шувууг сонгон авч, дөрвөн бүлэгт хуваасан байна. Бүлэг бүр 20 эрэгчин, 20 эмэгчинтэй. 90 хоногийн дараа эхний гурван бүлэгт бага, дунд, их тунгаар хийсэн тугалгатай тэжээл өгчээ. Харин дөрөв дэх бүлэг ямар ч хар тугалгын хольцгүй тэжээл идсэн байна.

Энэ маягаар гурван жил судалгаа хийж, шувуудын биеэ авч яваа байдлыг ажиг­латал хачирхалтай хариу гарав. Хар тугалганд өртсөн ибис шувуудын эрэгчин нь үржлийн ажилд бага орж, цөөн тооны ангаахайтай болсон төдийгүй өөр эрэг­чинтэй холбоо тогтоож эхэл­жээ. Энэ бол ибис шувуудад огт тохиолддоггүй үзэгдэл.

Энэ талаар Питер Фреде­рик “Шувуудын чиг ханд­лага өөрчлөгдсөн нь хар тугалга дааврын сис­­темд нь нө­лөөл­сөнтэй холбоо­той. Үүний үр дүнд ибисийн эрэгчний бэлгийн тестостерон, эстра­диол даавруудын түвшин өөрч­лөгдсөн” хэмээн тэмдэг­лэжээ.

Хүмүүсийн бэлгийн чиг хандлагад дааврын системийн алдагдал нөлөөлдөг үү 

Фредерик “Энэхүү судал­гааны үр дүнг хүмүүст хамааруулж болохгүй” гэж бай­гаа боловч химийн нэгд­лүүд дааврын системд нөлөөлс­нөөр эрүүл орчинд идээшиж байсан шувуудаас огт өөр болдгийг харуулж байна. Тэгэхээр химийн үр дагаврын нөлөөгөөр хүний дааврын систем алдагдаж, ийм зүйл тохиолдож болохыг ч үгүйсгэхгүй.

2007 онд “Current Biology” сэтгүүлд өтөнд явуул­сан нэгэн судалгаа нийт­лэгдсэн. Уг судалгаагаар хи­мийн нэгдлүүд тархинд нө­лөөлснөөр бэлгийн чиг хандлага өөрчлөгддөг аж.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Химийн нэгдэл дааварт нөлөөлж, хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг өөрчилдөг байж болзошгүй”
  1. ЗҮГЭЭР БАЙГАА АМЬТАДЫГ ТЭГЖ ХАР ТУГАЛГААР ТЭЖЭЭЖ ХОРДУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн