Газрын хөрснөөс арчигдаж болзошгүй хотууд
2019-02-02 13:021min

Эрдэмтэд ойрын 100 жилд алга болж болзошгүй хотуудын хар жагсаалтыг гаргажээ. Зургаан зүйлтэй энэхүү жагсаалтад жижигхэн суурин төдийгүй мегаполис хотууд ч орсон талаар “Nakes Science” мэдээлж байсныг хүргэе.
Хотуудын алга болох шалтгаанд хүн амын дүрвэлт төдийгүй байгаль цаг уурын өөрчлөлт ч оржээ. Ингээд 2100 он гэхэд дэлхийн хөрснөөс арчигдаж болзошгүй хотуудыг танилцуулж байна.
-АНУ-ын Сан-Франциско /газар хөдлөлт/

-АНУ-ын Детройт /хүн ам дайжсанаас/

-Италийн Венеци /хөрсний доошилсноос/

-Мексикийн Мехико /ундны усны хүрэлцээ, хөрс доошилсноос/

-Италийн Неаполь /галт уулын дэлбэрэлт/

-Малигийн Тимбукту /цөлжилт/

