ABC телевизийн “Shark Tank” реалити шоуны хуулбар “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэг үзэгч олонтой. Бизнесийн гараагаа эхлүүлж буй хувь хүн, албан байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах, өрсөлдөөн бий болгоно хэмээн тодотгодог энэ нэвтрүүлгийн цагаар жижиг гэхгүй бизнесийн шийдэл, шинэ санаанууд хэлэлцэгддэг. Бэлэн мөнгө яригддаг нь иргэдийн анхаарлыг татдаг болов уу.

Нэвтрүүлгийг тойроод таатай, таагүй яриа тасардаггүй. Санаж байгаа бол “Монгол базальт” компанийн Ерөнхий захирал С.Ариунболд “Онлайн барилгын зах” төсөлд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт амлачихаад дараа нь энэ мөнгийг өгч чадахгүй, боломжгүй хэмээн хариулсан тухай мэдээллүүд өнгөрсөн онд дэгдэж байв.

Мөн нэвтрүүлэгт оролцогчид хэвлэлүүдэд ярилцлага өгөхөөсөө татгалздаг. Цөөн хэдэн ялагч төслийн эздийг эс тооцвол тэд ам ангайдаггүй нь нэвтрүүлгийн багтай нэвтрүүлгийн нууцыг задруулахгүй байх гэх мэт хатуу нөхцөл шаардлагатай гэрээ байгуулдагтай нь холбоотой юм байна.

Шүүгчдээ нэвтрүүлгийн баг сүртэй зарладаг. Бизнесийн салбартаа хүндтэй нөхдөөр сонгохыг хичээдэг гэцгээдэг. Анхны нэвтрүүлгийн шүүгч бүрэлдэхүүнд “Өгөөж Чихэр Боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “МАК” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат, “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол базаалт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд ажиллаж байв.

Саяхан шинэчлэгдсэн шүүгчдийн багт харин MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар орж ирээд байгаа. ЖДҮ-ийн хэрэг дэгдэж, төсвийн мөнгөний хулгай ид яригдаж байгаа энэ үед МСS-ын төлөөлөгч, Петровисын эзэн, Гацууртын Л.Чинбат нар зэрэгцэн суугаад бизнесийн саналаа “бойжуулах” гэж хичээж буй залуучуудад сургамж айлдаж буйг цагаа олоогүй явдал. Нэвтрүүлгийн багийн мэдрэмжгүй шийдвэр гэж хэлж болох байх.

МСS, Петровис, Гацуурт нь монголын толгой компаниудын нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ компанийн эзэд бизнесээ шударгаар өндийлгөсөн хүмүүс мөн үү?

ЖДҮДС-ийн хөрөнгө, агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулсан мөнгө, ТЭДС-ийн хөрөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс алдсан алданги гэх мэт санхүүгийн том гэмт хэргүүд яригдаж байгаа энэ мөчид нэр дурдсан компаниудын энэ төслүүдээс авсан хөнгөлөлттэй, хөнгөлөлтгүй зээл, тэтгэмжүүд ч сөхөгдөж байгаа.

Ийм цагт шүүгчид зорилгоо “Оргилуун их хүсэл тэмүүлэлтэй гарааны бизнес эрхлэгчдийн мөрөөдлийг биелүүлэх, санхүүжилт босгох, шаркуудыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгэлтэй болоход туслана” хэмээн тодорхойлсон нэвтрүүлгийн хойморт суучихаад жижиг бизнесийн санааг дээш татаж, доош нь хийж байгаад иргэд дургүйцэж байна.

Шуудхан хэлэхэд хөдөлмөрлөж биш, үндэсний үйлдвэрүүдийн хувьчлал, хөнгөлөлттэй зээл, тусламжаар хөлжсөн, төрөөс төрсөн тэрбумтанууд шударга бизнесийн хичээл заах нь юу л бол. Тэрийгээ ч шүүгчид шуудхан хэлж байна. Тухайлбал, “Петровис”-ын эзэн Оюунгэрэл гэхэд бизнес хийдэг хүнд төрийн оролцоотой байхын тулд авилгал мөнгө өгөхгүй бол бизнесийн ажил явахгүй гэсэн утгатай үг хэлж, авлига бизнест заавал байх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд түгээв.

Төрийн хөрөнгөөр хөлжсөн хэрнээ сав л хийвэл, муугийн жишээнд Монголын төрийг дурдан, адлан суугаа тэрбумтнуудад хэлэхэд төрийн байгууллагад ийм хэмжээний ялзрал бий болсонд та бүгд өөрсдөө буруутай. Санаснаа хийхийн тулд, хүссэнээ авахын тулд түшмэдүүдэд авлига өгч, нийгмийг авлигын үүр болгосон хүмүүсийн нэг хэсэг нь бизнесмэнүүд мөн. Үүнд Монголын төр биш, төрд ажиллаж байгаа, та бүгдийн авилгаар хөлжсөн түшээд буруутай. Эрхэм шүүгчдээ хэлж ярихдаа хязгаартай бай, нийгмийг бохирдуулах өнгөц, өргөөсгөл ойлголтыг нийгэмд, залууст түгээх хэрэггүй гэдгийг санаандаа хийчихэд илүүдэхгүй биз ээ.

By updown.mn

Мэдээний админ

20 thoughts on “Төрөөс төрсөн тэрбумтнууд шударга бизнес заах багш нар мөн гэж үү?”
  1. Төрийн хөрөнгөөр хөлжсөн хэрнээ сав л хийвэл, муугийн жишээнд Монголын төрийг дурдан, адлан суугаа тэрбумтнуудад хэлэхэд төрийн байгууллагад ийм хэмжээний ялзрал бий болсонд та бүгд өөрсдөө буруутай гэж гоё хэлсэн

  2. Оюунгэрэл нефт баазд эдийн засагч хийж бусадтай адил цалин буухыг хүлээсэн хүн байсан даг..

  3. Монголыг цөлмөгсдийн оюун ухаан гэж юу байх вэ дээ. Түмний толгой эргүүлсэн ийм нэвтрүүлгийг үздэггүй. Шарк танк ч гэх шиг мөн хуулбарлав аа.

  4. Ямар муухай хужаа царайлсан пязданууд вэ? Эдний царайг харахаар хятад хүний өмхий самхай ханхлаад явчих юм.

    1. Боловсон байлдаа.хужаа болгон муу биш.сайнтай муутай байдаг хорвоо шүү.дараа төрөлдөө хужаа болоод төрчихөөд яана даа.

  5. shark= авлигадах, залгих, луйвардах гэсэн үг. Tank=цистерн сав. Тэгвэл сав, саваар нь, бөөн бөөнөөр нь авлигадан байж мөнгө олохыг заадаг, луйварын практик хичээл явуулдаг төрөөс төрсөн тэрбумтануудын поп үзүүлбэр л юм шүү дээ.

  6. Төрөөс хулгайлаж луйвардаж зальдаж баяжсан эд нар хүнд юугаа заах вэ дээ ичэж амьдар монголын ард түмэний өмчийг буцааж өгөөч

  7. эд нар чинь хулгайгаар баяжсан биз дээ.тэр номтойбаярын тэнэгээс авхуулаад.Өөрийн чадлаар баяжсан юм шиг байх шив дээ.

  8. Зүгээр л Монгол тв Номингын аав, найз нар, найзын ээж гэх мэтчилэн орж байгаа нь уг нэвтрүүлгийг шалтай хутгалаа даа. Хөөрхий оролуож байгаа хүмүүс нь өрөвдөлтэй юмаа

  9. Боловсон байлдаа.хужаа болгон муу биш.сайнтай муутай байдаг хорвоо шүү.дараа төрөлдөө хужаа болоод төрчихөөд яана даа.

  10. Нэгэн баян эмгэн мөнгийг дээрэлхэж чадахгүй гээд л даналзаж байна лээ.ямар нэгэн гамшиг дайн болуул баячуудийг амьдаар чинь шардаг талийг бас мартсан бололтой.Монголийн баячууд гэж юу байхав дээ.Надаасаа илүүл байх.Гэхдээ хорь гучин жилийн өмнө хошногоо сонингоор арчиж байсан гуйлагчингууд шүү дээ.Шуналийн хомсдолууд.

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн