Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2019.01.31) УИХ-ын даргад горилогчидтой уулзсан гэх мэдээлэл байна. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд оролцсон аж. Эдгээр гишүүдтэй өрсөлдөж буй нэг хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэдий ч тэрбээр уг уулзалтад оролцоогүй гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболдын хувьд УИХ-ын даргад горилогчоос нэрээ татаж буйгаа мэдэгдсэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлжээ.
Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын хувьд УИХ-ын дарга болохын тулд гишүүдтэй уулзалт хийж нэлээн идэвхтэй байгаа бололтой. Харин УИХ-ын дарга асан М.Энхболдын талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг зүтгүүлж байгаа аж.
Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх хүмүүсээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарыг сонгох магадлал хамгийн өндөр байгаа гэж улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байна. Түүнчлэн МАН-ын удирдлагууд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдээс УИХ-ын даргыг тодруулахгүй, 3-аас дээш удаа парламентад намаа төлөөлж буй гишүүдээ дэмжих байр суурьтай байгаа гэх мэдээлэл байна.
Ямартай ч УИХ-ын шинэ даргыг Сар шинийн баяраас өмнө томилохоор ажиллаж буй бөгөөд энэ бямба гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар зар түгээд буй. Тэгэхээр нэр дэвшигч эндээс л тодорч, бүх зүйл тодорхой болно.
2 comments
энхбаяр гэнээ хөөөе чии хөөөеээ чамд ичих нүүр байна уууу чи бол 70 уулын цаагуур цаашааа за
янз бүрийн асуудалд нэр холбогддоггүй энэ хэд дотроо арай нэр цэврийг нь л тавьсан нь дээр байх оо.