Ш.Зандаршатар: С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохгүй

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яг ингэж хэлээгүй ч, үүнтэй агаар нэг сонсогдохуйц, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж, НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар томилох сонирхол Засгийн газарт байхгүй байна гэсэн утгатай мэдэгдлийг хийлээ.

Дөнгөж сая (2019.01.30) ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт Засгийн газрын хуралдааны талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд энэ хуралдаанаар Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газруудын тусгай сангуудад хийсэн шалгалт дууссан. Шалгалтын дүнг цагаан сарын дараах хуралдаанаар авах арга хэмжээг хэлэлцэнэ” гэв.

Энэ үеэр хэвлэлийнхэн НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг асан С.Мөнхчулууныг Хотын даргаар хэзээ батламжлах вэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас асуулаа.

Г.Занданшатар энэ асуудалд Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах хүнийг томилно. Бид нам дээрээ ярилцаж байгаа гэв. НИТХ-аас итгэмжлэх бичгээ авсан хүнийг томилоно, томилохгүй хэмээн шууд хэлээгүй ЗГХЭГ-ын даргын энэ бөөрөнхий хариулт:

-МАН-ын Удирдах зөвлөл С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах хүн гэж итгэхгүй байгаа. Өөр хэн нэгнийг хайж байна. Магадгүй энэ нь өмнө нь томилохоор шийдсэн С.Амарсайханыг дахин зүтгүүлнэ гэсэн үг байх магадлалтай юм.

С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилуулахыг хүссэн НИТХ-ын албан тоот Засгийн газарт хугацаа алдаж очсон. Очихдоо зам зуураа бас төөрөлдсөн. Нийслэлийг Засаг даргатай болгох хуралдаан болсноос хойш 10 гаруй хонож байгаа. Засгийн газар энэ асуудлаар тоймтой хариу өгөхгүй байгаа зэрэг нь С.Мөнхчулууныг МАН-ын удирдлага “хүсээгүй хүн” гэж үзсэнтэй нь холбоотой харагдаж буй.

Үйл явдлыг сөхөн сануулахад Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилно гэж МАН-ын Удирдах зөвлөл нэгэнт шийдсэн байв. Гэвч Удирдах зөвлөлийн том дэмжлэгтэй энэ хүн НИТХ дээрээ бүдэрсэн. Заалнаас НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун нэр дэвшин С.Амарсайхантай санал тэнцэж, дараагийн санал хураалтаар олонхийн санал авч, бараг Хотын дарга тодорчихлоо гэсэн томилгооны ойлголтыг эвдсэн юм.

С.Мөнхчулууны нам, бүлгийн хамаарлыг сөхвөл тэр Нийслэлийн СХД-т засаглаж асан Д.Сумъяабазар хүн. С.Сумъяабазарт ч өөрийн хүнээ хотын даргаар томилох санаа байсан. Өнгөрсөн намар Хотын МАН-ын хорооны даргаар томилогдоод энэ албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг зүтгүүлэх гэж үзсэн. Тэр ч УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзаж, Хотын дарга хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн удаатай.

Хэрвээ ЖДҮ-ийн дуулиан дэгдэж, нэг кноп ямар их үнэ цэнэтэй байгааг ойлгуулаагүй бол Х.Нямбаатарын нэр одоо яригдаж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Д.Сумъяабазар л С.Мөнхчулуунд заалнаас нэр дэвших зориг, НИТХ дахь гишүүдэд Хотын намын хорооны даргын хувиар С.Мөнхчулууныг дэмжих командыг өгсөн байх магадлалтай.

Нийслэлийн Засаг даргын томилгоо өнөөдрөөс МАН-ын эрх барьж байгаа бүлэг дунд эвдрэлийн эхлэлийг тавьж магадгүй болжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

11 thoughts on “Ш.Зандаршатар: С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохгүй

  1. zochin 2019-01-30 15:33 at 15:33

    Amarsaihan hamaagui deer shdee.

    Хариулах
  2. Tuslagch 2019-01-30 15:53 at 15:53

    Nyambaatar bol bolj bna sh de

    Хариулах
  3. Нэргүй 2019-01-30 16:25 at 16:25

    ahiad l…

    Хариулах
  4. Зочин 2019-01-30 16:51 at 16:51

    Ц.Сандуйгийн талын хүмүүсийн хийсэн хор шүү.Удирдах зөвлөл шийдээд байхад ямар хор орсон нь ойлгомжтой.Дарга болох сонирхолтой нөгөө нэг балай авгай нарын хийж байгаа ажил.Хурал завсарлаад Ц.Сандуй хүмүүсээ дагуулаад хуралддаг л юм билээ.

    Хариулах
  5. Нэргүй 2019-01-30 17:33 at 17:33

    Шударга ёс гэж ярьдаг ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ, ШАДАР САЙД Ш.ЗАНДАНШАТАР нь хаана байна. Цугтаа Зайсан толгойд эзэн суух гээд байна уу. Нийслэл хотыг маань хамтдаа залгиж идэх гээд байна уу.

    Хариулах
  6. Нэргүй 2019-01-30 17:42 at 17:42

    энэ МАН гэдэг муу ёрын хүчин монголыг газар бүрд хэрүүлээр булж байна хийж байгаа ажил гэж харин алга.

    Хариулах
  7. Зочин 2019-01-30 18:58 at 18:58

    Мөнхчулуун нь элдэв фракц энэ тэрд ороогүй Нийслэлийн иргэдийн өмнө хариуцлага хүлээх чадалтай боловсон хүчин.Сонгогдсон тойрогтоо хийж байгаа ажил нь бусдаасаа үнэхээр ялгардаг.Ерөнхий сайд маань батламжилна гэдэгт итгэлтэй байна

    Хариулах
    1. Зочин 2019-01-31 08:01 at 08:01

      Жинхэнэ 60тэрбумын хөл гаршд энэ

      Хариулах
  8. Нэргүй 2019-01-30 19:24 at 19:24

    За бас л сандуй энэ нөхөр хаана байна тэнд хэрүүл тэмцэл хор найруулах асуудал гарч байх юм одоо наадахаа шоронд нь хий тэгээд бүр сүлжээ болсон хүмүүсийг нь төрийн албанаас цэвэрлэ тэгэхгүй бол цааш явахгүй юм байна

    Хариулах
  9. Ли Чэн 2019-01-31 10:44 at 10:44

    7 удаа согтуугаар машин барьж 2 удаа хүн зодож байсан этгээдийг болгох гээд зүтгээд байгаа Ми данжаадын мафийнхан Монгол улсыг далдуур хорлох бодлого явуулж байгаа шүү,

    Хариулах
  10. Нэргүй 2019-01-31 18:09 at 18:09

    Иим баидлаар цааш хол явахгуи энэ нугуу талиин гэж хагалж бутархахаа боль нэгэнт толоологчид нь зовшоорсон л бол батал

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн