Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ж.Ганбаатар гишүүний тараасан амины үнэтэй, арван мянган төгрөгийн бэлэг – updown.mn

Ж.Ганбаатар гишүүний тараасан амины үнэтэй, арван мянган төгрөгийн бэлэг

Битон, шанага, нүүрс, өөрийн зурагтай аяга, цаг, ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа. Энэ бол УИХ-ын гишүүдийн сонгогчиддоо өгдөг бэлэг. Үүнийг бэлэг гэхээс илүү иргэд,сонгогчдод тал засах арга хэлбэр гэж нэрлэвэл оновчтой байх.

Сар шинэ дөхсөн энэ өдрүүд гишүүдийн ээлжит тал засалтаа эхлүүлэх ажиллагаа идэвжээд байна. Б.Наранхүү Дундговьт шуудай гурил, Ж.Энхбаяр өөрийн нэртэй уутанд архи дарс, жижиг сажиг зүйл тараасан бол Оргил худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатар палас”-ын их танхимд хөгшдийг цуглуулсан байгаа.

Баянгол дүүргийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлнэ гэж зар тараасан Ж.Ганбаатар“Улаанбаатар палас”-т очсон настангуудад гарын бэлэг нэртэй ууттай юм тараажээ. Тэр уутанд бэлэг дурсгалын зүйл, хоёр кг гурил, цагаан будаа, чихэр тус бүр нэг кг байсан гэж байгаа.

Арван мянга  хүрэхтэй үгүйтэй төгрөгийн үнэтэй энэ бэлэг, тэр арга хэмжээн дээр “53 настай хүүгээ дагаж очсон 83 настай өндөр настан Ч олны хөлд дарагдаж, эмнэлэгт хүргүүлэх замдаа нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан байгаа.

Гарын бэлэг гардуулж, олон хүн түүнийг нь авахаар урагш зүтгэх үед 83 настай Ч гэх эмээ ухаан алдаад эргэж сэргээгүй. Урагш зүтгэсэн хүмүүс түүний дээгүүр гишгэсэн гэх мэдээлэл ч бий. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй юм.

Гэвч энэ арга хэмжээндээ Ерөнхий сайдыг аваад очсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийнх нь зохион байгуулж, бужигнуулсан арга хэмжээн дээр ээж шиг нь иргэн нас барсан хэрэгт уучлал гуйсангүй.

Үүнтэй төстэй өөр нэг баримт дурдъя. Засгийн газар 2019 онд өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн байгаа. Өнгөрсөн долоо хоногт өндөр настнуудад  Насны хишиг олгож эхэлсэн. Тэтгэвэрийн нэмэгдэл, Насны хишгээ авах гэсэн буурайнууд өнгөрсөн долоо хоногт хөхөө өвлийн хүйтнийг эс харгалзан банкуудад бөөн дараалал үүсгэсэн.

Тэд даарч хөрч, бие нь муудаж, хямарч байгаа мэдээллүүд телевизээр гарч, олон хүнийг уйлуулсан боловч эрх мэдэлтнүүд л огт эмзэглэсэнгүй. Цагтаа улс орныхоо төлөө хөдөлмөрлөөд, хийж бүтээчихсэн өндөр настануудаа хайрлах сэтгэл алга уу шийдвэр гаргагчид аа!

Тэдний тэтгэмж, халамжийг дансаар шилжүүлчихэж болдоггүй юм уу банкныхаан!

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on “Ж.Ганбаатар гишүүний тараасан амины үнэтэй, арван мянган төгрөгийн бэлэг

  1. Нэргүй 2019-01-30 17:10 at 17:10

    МАН ынхан ЖДҮ болон бусад ард түмэнд очих ёстой мөнгийг тэр тэрбумаар нь хулгайлна. Хулгайч нараа хамгаалж авч үлдэнэ. Ард түмнийг 1 кг гурилаар хуурч амь насыг нь кг гурилны төлөө алалцуулж үгүй хийнэ. Ерөнхий сайдынх нь оролцсон амины үнэтэй 1 кг гурилын шоунд настнууд очоогүй бол өдийд үр ач нартайгаа шинэлэх гээд л байх байсан байлгүй дээ. Улс төрчид хэмээх луйварчид одоо боль доо.

    Хариулах
  2. Зорге 2019-01-30 19:58 at 19:58

    Хулгайч луйварчин энэ76гишуудэд хууртагдаж ханахгуй яацан улс вэ .Тэр бэлэгээ хороогоор дамжуулж тараачихгуй.дээ.Ард тумнээс хулгайлсан юум ингэж хуний аминд хурэх гэж.дээ

    Хариулах
  3. Нэргүй 2019-01-30 21:37 at 21:37

    ARD TUMNEE ARAI L IH DOROMJILJ BNA DA, ERUNHII SAID GUAI BAS BSAN YUM BNA SH DE, EE CHAAWAAS DA, ARD TUMEN CHIN IIM L YADUU BUURAI BOLSON BNA SHUU DEE, DARGAA

    Хариулах
  4. zochin 2019-02-01 06:44 at 06:44

    neeree bauanzurh duuregiin udirdlagiin 85 geesh nastai hegsheddee egsen tsagaan sariin bileg.9 sh ul boob.1 shirhed kalendar.aa bas boloogui.2018 ond hiisen buteel baiguulaltiin tobch taniltsuulga nom.iim l yumaar huurch bna.tegeed teriig ni neg huuhen zaluu 2 il zadgai barichihsan ail ailiin haalga tsohoid uabj bna
    ene bol mongol teriin / ene bauanzurh duuregiin garga nar.mongol ter.ard tumniig doromjloj bga baidal
    iimerhuu yum ercheheed ahmaduudad tsagaan sariin bileg geed hichneen tegregnii luibar.hulgai hiij bgag heleh heregtei.

    Хариулах
    1. ard tumnii teleelel heseg zaluus negden bichlee 2019-02-01 06:55 at 06:55

      ene arai bish ee.ersen ter bilegiig ni zuragiig ni abaad olon tumend hurgene.pispuk deer tabina.ard tumniig doromjilj bna.za tegeed bauanzurh duurediin garga ta.IIM YUM 85 deesh ahmad nastand egsen gariin bileg ee haraarai.shalgaarai.

      Хариулах

ard tumnii teleelel heseg zaluus negden bichlee-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн