Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэрлэлээ – updown.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэрлэлээ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал хүргүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Уг саналтай хэргийг өнөөдөр (2019.01.30) шүүн хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байна. Мөн Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Д.Гантулгыг цагдан хорилгүйгээр хилийн хориг тавьсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн