Монголын бүргэдчин охин нэрээрээ алдаршиж, “Айшолпаны амьдрал” хэмээх баримтат кино нь олон улсын томоохон наадмаас шагнал хүртсэн Нургайвын Айшолпан өдгөө Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын дунд сургуулийн ахлах ангид сурч буй.

Н.Айшолпан өнгөрөгч 2018 онд “Алтангадас” одонгоор шагнагдаж, энэхүү хүндтэй шагналаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас авсан. Тэгвэл түүнтэй холбоотой мэдээллийг нэгэн хэвлэлийн байгууллага буруу ташаа орчуулсанд харамсаж байгаагаа өөрийн цахим хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.

Н.Айшолпан хэдхэн хоногийн өмнө Казахстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаевтай уулзахдаа “Хэдий би Монгол улсад төрж өссөн ч Казахстан бол эцэг өвгөдийн өлгий нутаг гэдгийг хэзээ ч мартаж байгаагүй.” гэж хэлжээ. Харин үүнийг нэг вэб сайт мэдээлэхдээ “Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монголд төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” хэмээн ташаа орчуулсан байна.

By updown

5 thoughts on “Айшолпан охины хэлсэн үгний орчуулга нь буруу байжээ”
  1. КАЗАХСТАНД ОЧИЖ АМЬДРААЧ. ТЭНД ХЭЛ НЭГ, СОЁЛ НЭГ ,ШАШИН НЭГ АХАН ДҮҮС ЧИНЬ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.90-ЭЭД ОНД ХАСАГУУД МОНГОЛООС НҮҮСЭН ШИГ Л НҮҮГЭЭЧ ДЭЭ. НУТГИЙГ МИНЬ ҮЛДЭЭГЭЭЭД МАЛ ХӨРӨНГӨӨ АВААД ЯВЦГАА.

  2. Зөв орчуулж чадахгүй бол, болимоор юм. Энэ охиныг ч хүнд байдалд оруулаад. Охины хэлээгүй үгийг , хэлсэн болгож орчуулсан сонин, сайт залруулага хийх хэрэгтэй.
    Бухимдсан сэтгэгдлүүд дүүрэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн