Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
АНУ дипломат ажилтнуудаа Венесуэлиэс татахгүй, шаардлагатай бол хамгаална гэжээ – updown.mn

АНУ дипломат ажилтнуудаа Венесуэлиэс татахгүй, шаардлагатай бол хамгаална гэжээ

Венесуэль Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа салгаж, нийслэл Каракас дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг нь 72 цагийн дотор нутаг буцахыг шаардаад байгаа.

Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл гаргаж Каракаст суугаа дипломат ажилтнуудаа буцаан татахгүй, хэрвээ тэдэнд ямар нэг хэмжээгээр аюул учирвал зохих арга хэмжээг авна гэж анхааруулжээ.

Вашингтон Николас Мадурог Шударга бус сонгуулийн дүнд сонгогдсон, хууль бус Ерөнхийлөгч гэж үзэж байгаа юм.

Майк Помпео мэдэгдэлдээ “Венесуэлийн иргэд, АНУ болон бусад орны иргэдийн амь нас, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хамгаалахыг Венесуэлийн арми, хүчний байгууллагуудад бид уриалж байна. Хэрвээ хэн нэгэн манай элч төлөөлөгчид, иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулбал АНУ зохих арга хэмжээг авах болно” хэмээн өгүүлжээ.

Мөн АНУ-аас дипломат харилцаагаа салгах Мадурогийн шийдвэрийг хууль бус Ерөнхийлөгчийн шийдвэр тул хүлээж авахгүй гэсэн байна.

CIA Director Mike Pompeo speaks during the Foundation for Defense of Democracies (FDD) National Security Summit in Washington, Thursday, Oct. 19, 2017. (AP Photo/Carolyn Kaster)

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “АНУ дипломат ажилтнуудаа Венесуэлиэс татахгүй, шаардлагатай бол хамгаална гэжээ

  1. ӨӨ 2019-01-24 12:07 at 12:07

    АМЕРИК Ч ДЭЭ.

    Хариулах

ӨӨ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн