Венесуэль Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа салгаж, нийслэл Каракас дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг нь 72 цагийн дотор нутаг буцахыг шаардаад байгаа.
Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл гаргаж Каракаст суугаа дипломат ажилтнуудаа буцаан татахгүй, хэрвээ тэдэнд ямар нэг хэмжээгээр аюул учирвал зохих арга хэмжээг авна гэж анхааруулжээ.
Вашингтон Николас Мадурог Шударга бус сонгуулийн дүнд сонгогдсон, хууль бус Ерөнхийлөгч гэж үзэж байгаа юм.
Майк Помпео мэдэгдэлдээ “Венесуэлийн иргэд, АНУ болон бусад орны иргэдийн амь нас, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хамгаалахыг Венесуэлийн арми, хүчний байгууллагуудад бид уриалж байна. Хэрвээ хэн нэгэн манай элч төлөөлөгчид, иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулбал АНУ зохих арга хэмжээг авах болно” хэмээн өгүүлжээ.
Мөн АНУ-аас дипломат харилцаагаа салгах Мадурогийн шийдвэрийг хууль бус Ерөнхийлөгчийн шийдвэр тул хүлээж авахгүй гэсэн байна.
1 comment
АМЕРИК Ч ДЭЭ.