Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Г.Занданшатар: Хүүхэд хурдны морины үсэргээний үеэр нас бараагүй гэв – updown.mn

Г.Занданшатар: Хүүхэд хурдны морины үсэргээний үеэр нас бараагүй гэв

Өвлийн морины уралдааныг хорьсон байхад арван настай хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг өнөөдөр (2019.01.24) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сөхөгдлөө. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өвлийн морин уралдааныг хорьчихсон байхад хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг гарлаа. Энэ асуудалд анхаарч, Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл сонсмоор байна” гэсэн санал гаргав.

Түүний асуултын хариуд

Шадар сайд Ө.Энхтүвшин: ЗГХЭГ-ын дарга, ХНХ-ын сайд нар хүүхдийн амь нас эрсдэх аюул байгаатай холбоотойгоор албан бичиг, анхааруулга явуулж байгаа. Уг нь Засгийн газрын шийдвэр гарсан. Засгийн газраас тавдугаар сарын 1-н хүртэл 12 хүртэлх насны хүүхдийг морины уралдаанд оруулахгүй байх шийдвэр гаргасан.

Монголын уяачдын хурал өнөөдөр эхэлж байгаа. Энэ асуудлыг ярьж байгаа гэсэн. Уламжлалт зан заншлыг алдагдуулах гэлээ, гадны даалгавараар ажиллаж байсан гэж эсэргүүцдэг хүмүүс бас бий. Аймгийн Засаг дарга нарт бид үүрэг өгнө.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, 12 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байхыг даалгасан. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг бид аймгийн удирдлагуудаас асуулаа. Үсэргээний үеэр биш, морины ажил хийж байх үедээ унаж бэртэж нас барсан гэсэн хариу өглөө. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна.

2 thoughts on “Г.Занданшатар: Хүүхэд хурдны морины үсэргээний үеэр нас бараагүй гэв

  1. Цагаан-Өвгөн 2019-01-24 12:28 at 12:28

    Үсэргээний үеэр биш юм гэхэд морины ажил хийж байгаад амь насаа алдсан гэжээ. Уралдаан үсэргээ биш гэж мэлзэж байна. 10 настай хүүхдээр адууны ажил эрхлүүлдэг байх нээ.Тэгээд нас барсан бол хариуцлага хүлээдэггүйгээр тайлбарлаж байгаа нь хууль бас л дутуу дулимаг байна.Алтанбулагт морь хөлөргөөд л хүүхдүүд одоо ч унаж л байна.Тэнд уяачдын тоноглосон адууны байр бий. Уралдаан биш л бол хүүхдийн амь нас хохирох хамаагүй болж байна уу? Ардын уламжлал энэ тэр гэж худлаа бүү хуц! Монголчууд өвөл нь морио гамнаж амраагаад дулаан цагт ав, дайн байлдаан хийж байсан юм.

    Хариулах
  2. Нэргүй 2019-01-24 16:07 at 16:07

    лооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн