Манай улсад орон сууцны зах зээлийн эрэлт өндөр, нийлүүлэлт нь ханасан ч энэ хоёр шугам огтлолцож чадалгүй, параллелиар өсөн нэмэгдсээр байна. Эрэлт, нийлүүлэлтийн шугамыг ойртуулах шийдлийг барилгын салбарынхан өөрсдөө хэрэгжүүлж эхэлжээ.
Хэдийгээр өрхүүдэд байрны хэрэгцээ нь байгаа ч лизингээр байртай болоход шаардагдах банк болон төрөөс тогтоосон шалгуур үзүүлэлт, нөхцөл нь иргэдийн санхүүгийн боломжоос дээгүүр давсан байдаг тул ийнхүү барилгын салбарынхны мөнгө борлуулалтгүй үл хөдлөх хөрөнгө болж түгжигдэн, гэр хороолол ч хүрээгээ тэлсээр байгаа.
Тэгвэл сүүлийн үед барилгын компаниуд өөрсдөө энэ асуудлаа шийдэж, гацаанаас гарах арга замыг эрэлхийлэн, эрэлтийг боломжит нөхцөлөөр хангах зорилгоор хувь лизинг болон хүүгүй лизингийн үйлчилгээг сонгож эхэлжээ. Тухайлбал, банкны шаардлага хангахгүй байгаа иргэдэд зориулж ХУД-т байрлах 510 айлын “Поларис Апартмент II” хотхон нь Монголд анх удаа 3-30 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд байртай болох боломжийг санал болгожээ. Үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд компанийн хүүгүй лизингийн нөхцөлөөр төлөх аж. Мөн бэлэн төлөлтийн онцгой урамшууллыг ч санал болгон орон сууцны гэрээ хийж байгаа юм байна.
Ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Тэгвэл хүүгүй, мөн бага хэмжээний урьдчилгаа аваад лизингээр орон сууцаа борлуулах энэ шийдэл орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ойртуулах боломж байгааг харуулж буй юм. Иймд барилгын салбарын компаниуд ч энэ арга замаар явбал гацсан салбар хөдөлж, галтай пийшин цөөрөх боломж энд харагдаж байгааг ийнхүү онцлон хүргэж байна.
Я.ХУЛАН
7 comments
хувь лизингийнх нь мкв 1.400.000₮ болж үнийн урамшуулал мөн зарлагдсан байна лээ.утас нь 9411-7836 гэж байсан
3 jild tulnu geheer hetsvv l dee, ihenhi n avch chadahgvi l bh daa. odoo turiin baiguullaga aj ahui negjvvdiin tsalin yamar baigaa bilee,
m kb bagasgaad xugtsaagaa urtasgaval xotiin geltgui xodoonii bidch gesen avmaar l bn b
Za hyamd geed zeel avaad uridchilgaa gaa tuluud orloo avsan zeelee 3n jildee tulnu uldsen munguur uu amidralaa zalguulna ymar munguur uu 2-3 njiliin dotor tulj duusgah be ingej humuus iig tuurugduulj bolohgui de
sanal bolgoj bgan dawgvi yum gexdee ingej tolon gedeg arai chang bn tolox jilee sungaj boldoggvi yum bolwuu
kompani hvvgvi zeel n dood taldaa 2-3say sardaa tulnu gsn vg. ingej tuluh taalint hvn tun howor.
Урьдчилгаа нь бага юм шиг боловч жилдээ багтаж үлдэгдлээ өлж барахгүй л болуу ядаж 8 жил байвал ,,,автомашин 8 жил бхад байр 3 арай багаднаа