АНУ-ын нутаг дэвсгэр амьдарч байсан уугуул иргэд нь индианчууд гэдгийг бид кино, ном зохиолоос мэддэг. Тэгвэл өдгөө тэд хэрхэн амьдарч байна вэ? Тэдний тухай 17 баримтыг хүргэж байна.

1. Алеутууд, инуитууд Америкийн “уугуул” иргэд мөн, тэд европчуудыг Аляскад ирэхээс ч өмнө тэнд амьдарч байсан ч тэднийг яагаад ч юм бэ “АНУ-ын уугуул америкчууд”-ын тоонд оруулдаггүй байна.

2. АНУ-д уугуул америкчуудыг “индианчууд” гэч нэрлэдэг бол Канадад “эхний ард түмэн” гэдэг.

3. Америкийн мужуудын нэршлийн тал нь индиан үгнээс гаралтай. Тэр ч бүү хэл америкчуудын дуртай “барбекью” хэмээх хоолны нэр хүртэл индианаар “савхаар хийсн байгууламж” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

4. “Ирокез” хэмээн нэрлэдэг үс засалтыг АНУ-ыг Мохок (Mohawk) гэж нэрлэдэг. Энэ нь Ирокеүүдийн бүлийн нэгэн омгийнхны нэрээр нэрлэгдсэн аж.

5. Таван сая индианчуудын ердөө 22 хувь нь өөрсдийн омгийнхны уугуул газар нутагт амьдардаг.

6. Орчин үеийн АНУ-д индианчуудын бараг гуравны нэг нь холбооны хэмжээсээр ядуу амьдардаг.

7. Индианчуудын дундаж наслалт бусад америкчуудын дундаж наслалтаас 5 жилээр бага.

8. Индианчуудыг АНУ-ын бусад иргэдтэй харьцуулахад чихрийн шижнээр нас барах магадлал 177 хувиар, сүрьеэгээр нас барах магадлал 500 хувиар, амиа хорлох нас барах магадлал 82 хувиар илүү.

9. Индианчуудын дунд хүүхдийн нас баралт цагаан арьстнуудын дундах хүүхдийн нас баралтаас 60 хувиар илүү.

10. АНУ-д холбооны түвшинд 566 индиан омог тоологдсон байна. Үүнээс гадна холбооны түвшинд тооцогдоогүй олон омог бий.

11. Индианчуудын резервари (уугуул хүн амыг хүчээр байршуулах газар)-д амьдардаг хүмүүсийн 75 хувь нь үнэндээ индианчууд биш. Индианчуудын дөнгөж 28 хувь нь резерварид амьдардаг байна.

12. Америкын олон од индиан цустай гэдгээ зарласан байдаг. Тэдний тоонд Жонни Депп, Брэд Питт, Анжелина Жоли, Шер, Энн Хэтэуэй, Меган Фокс, Кевин Костнер, тэр ч бүү хэл Элвис Пресли орно.

13. Өнгөрсөн зууны дунд үеэс индианчуудыг нийгмийн “ашигтай” гишүүн болгохын тулд хотод хүчээр шилжүүлэн суулгаж, өнчин хүүхдүүдийг цагаан арьст гэр бүлд үрчлүүлж байв.

14. Индиан резерварид төрсөн охидын хувьд хүчирхийлэлд өртсөн байх боломж гуравт нэг тохиолдоно. Харамсалтай нь тэд АНУ-ын нийгмийн бүх бүлэгт хүчирхийлэлд өртөх хандлагатай байдаг.

15. АНУ-д таргалалтад өртсөн асар олон тооны хүмүүс байдаг. Тэдний дунд индианчуудын эзлэх хувь илүү өндөр.

16. АНУ-д холбооны 300 резервари үйл ажиллагаа явуулдаг.

17. Зарим индианчууд одоог хүртэл мөнгөтэй харьцаж чадахгүй байна гэж гомдоллодог. Индианчууд мянга мянган жил ан агнаж, жимс түүж амьдарч ирсэн болохоор 150-хан жилийн хугацаанд орчин үеийн амьдралыг эзэмшиж чадахгүй байгаа аж. Тиймээс ч индианчууд илүү ядуу, орон гэргүй байх нь олонтоо.

By updown

7 thoughts on “АНУ-д үлдсэн индианчуудын амьдралын тухай 17 баримт”
  1. Индианчууд Төв олон мянган жилийн өмнө нүүдэллэн очсон гэсэн түүхийн таамаглал байдаг. Хэрэв энэ үнэн бол монголчуудтай тэд ямар нэгэн сэжмээр холбогдох магадлалтай гэх яриа бий.

  2. Yag l mongol tsus gesen shig arhi ih uuna, agsam sogtuu tavij, zodoon tsohion hiij hereg tuvugt ih oroltsdog, bas ulsaas tetgever tetgemj ugchdug uchraas mash zalhuu heruul zarga hiigeed l mungu avaad baih sonirholtoi geed bidnii tsusni yum ih baidin shuu lol

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн