НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/01.20/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдэн оролцсоноос 71079096 дугаартай баримт сонгогджээ. Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 25,321 200 мянган төгрөгийн азтан 2586 Нэг сая төгрөгийн азтан 268 5 сая төгрөгийн азтан 29 10 сая төгрөгийн азтан 3 тодорлоо. Түүнчлэн 63030046 дугаартай баримт сонгогдон, 225,000,000 төгрөгийн супер шагналын азтан боллоо.

By updown

2 thoughts on “НӨАТ: 225 сая төгрөгийн супер азтан тодров”
  1. Дээрх сугалааны тооноос харахад 0-ийн тоо 5 удаа, 6-гийн тоо 3 удаа, 9, 3, 7-гийн тоонууд тус бүр 2 удаа таарсан байна гэхээр шалгуулах хэрэгтэй гэдгийг баталж байх шиг.

  2. Сугалаагаа болиод буцаан олголтын хувиа нэмэх саналтай олон хүн байгаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн