НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/01.20/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм.
Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдэн оролцсоноос 71079096 дугаартай баримт сонгогджээ. Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 25,321 200 мянган төгрөгийн азтан 2586 Нэг сая төгрөгийн азтан 268 5 сая төгрөгийн азтан 29 10 сая төгрөгийн азтан 3 тодорлоо. Түүнчлэн 63030046 дугаартай баримт сонгогдон, 225,000,000 төгрөгийн супер шагналын азтан боллоо.
2 comments
Дээрх сугалааны тооноос харахад 0-ийн тоо 5 удаа, 6-гийн тоо 3 удаа, 9, 3, 7-гийн тоонууд тус бүр 2 удаа таарсан байна гэхээр шалгуулах хэрэгтэй гэдгийг баталж байх шиг.
Сугалаагаа болиод буцаан олголтын хувиа нэмэх саналтай олон хүн байгаа