УИХ-ын дарга М.Энхболдод зориулж Ерөнхийлөгч боловсруулсан хуулийн төслүүд батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2019.01.18) Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг  хийж баталлаа. Уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас дагаж мөрдөнө гэж өөрчлөн найруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүний 93.9 хувь нь дэмжив.

Төрийн байгуулалтын байнгын хорооны УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг нэгдүгээр сарын 25-наас эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал 89.8 хувиар дэмжигдлээ.

Байнгын хорооны саналаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэн. Хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 87.8 хувь нь дэмжиж хууль батлагдлаа.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд гэдэг ганц хүнд зориулж Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдаж, 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр болж байна.

Үүний дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Одоо Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгээр УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

4 thoughts on “УИХ-ын дарга М.Энхболдод зориулж Ерөнхийлөгч боловсруулсан хуулийн төслүүд батлагдлаа

  1. иргэн 2019-01-18 11:24 at 11:24

    Шог шог гэхэд ч багадахаар инээдэмтэй ерөнхийлөгч шүү. Монгол ийм хүнийг ерөнхийлөгч болгочихдог үнэхээр гайхмаар хүмүүс

    Хариулах
  2. АРД 2019-01-18 13:03 at 13:03

    захиалгат бичигч гүай бичсэн байдал чинь яасан эгдүүцсэн дургүй байдалтай байх юм үнэн хэзээд ялдаг юм энхболдод зориулсан хууль биш дахин ийм лагаануудад зориулсан хууль гэдэгийг ард түмэн харчаад байхад бичигч та хардаггүй яасан харалган байна аа бөгс долоогчоо гэж хөөрхий

    Хариулах
  3. Монгол 2019-01-18 13:52 at 13:52

    Үнэн л юм бичсэн байна. Манай улс их хурлын даргаа огцруулж, урьдах ерөнхийлөгчөө шалгуулдаг монгол ерөнхийлөгчтэй улс боллоо. Шударга бөгөөд ганц ажил хийж байгаа хүн юм биш үү. Гэхдээ өөрийнх нь ээлж ирэх байх даа. Ямар үр тарьсан нь өөрөөс шалтгаалдаг гэж үнэн дээ

    Хариулах
  4. Нэргүй 2019-01-18 21:36 at 21:36

    Энхболд дарга мундаг байнаа. өөрийг нь хууль гаргаж байж буулгах дөмөг эр өөр байхгүй байхаа

    Хариулах

Монгол-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн