НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан  36 хүний ирцтэйгээр эхэлж, Р.Дагва МАН-ын Удирдах зөвлөлийн удирдамжийг танилцуулан, хотын даргад С. Амарсайханы нэрийг дэвшүүлэв. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан хуралдааныг удирдахаар боллоо.

Хотын даргыг томилох асуудлын талаар харин НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Үндсэн хуулийн эсрэг зүйл боллоо. МАН-ын Удирдах зөвлөл иргэдийн төлөөлөгчийн байгууллага биш. НИТХ-ын ширээний араас  МАН-ын тогтоол уншдаг нь юу болж байна вэ. Энэ хурал хууль зөрчөөд байна. Удирдах зөвлөл ИТХ-д ямар хамаатай гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Хурал даргалагч Б.Батнасан “МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Нийслэлийн засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлж байна. Ангийн нөхөд минь дэмжиж  өгнө үү.

Хурал даргалагч Б.Батнасан өөр  нэрээ дэвшүүлэх хүн байна уу?

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва “Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад шийдвэр гарсан. С.Мөнхчулуун өөрийн нэрээ дэвшүүлж байна . Түүнийг нэр дэвшсэнтэй нь холбогдуулаад  30 минутын завсарлага авахыг хүсэж байна” гэв. Энэ дагуу бүлэгт 30 минутын завсарлага өгөөд байна.

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Э.Бат-Үүл: Хотын даргын томилгоо Үндсэн хуулийн эсрэг зүйл болж байна”
  1. Батүүл шүүгдэж байгаа бус уу. Бүлэг гэдэг чинь хурлын бүрэлдэхүүн хэсэг.

  2. ЗА НӨГӨӨ ХОНЬ ИДДЭГҮЙ НАЙЗУУД ЧИНЬ ХОРИГДОХ БОЛЛОО ДАА БУУРАЛ ДАРГА АСАН МИНЬ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн