НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 36 хүний ирцтэйгээр эхэлж, Р.Дагва МАН-ын Удирдах зөвлөлийн удирдамжийг танилцуулан, хотын даргад С. Амарсайханы нэрийг дэвшүүлэв. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан хуралдааныг удирдахаар боллоо.
Хотын даргыг томилох асуудлын талаар харин НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Үндсэн хуулийн эсрэг зүйл боллоо. МАН-ын Удирдах зөвлөл иргэдийн төлөөлөгчийн байгууллага биш. НИТХ-ын ширээний араас МАН-ын тогтоол уншдаг нь юу болж байна вэ. Энэ хурал хууль зөрчөөд байна. Удирдах зөвлөл ИТХ-д ямар хамаатай гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Хурал даргалагч Б.Батнасан “МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Нийслэлийн засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлж байна. Ангийн нөхөд минь дэмжиж өгнө үү.
Хурал даргалагч Б.Батнасан өөр нэрээ дэвшүүлэх хүн байна уу?
НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва “Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад шийдвэр гарсан. С.Мөнхчулуун өөрийн нэрээ дэвшүүлж байна . Түүнийг нэр дэвшсэнтэй нь холбогдуулаад 30 минутын завсарлага авахыг хүсэж байна” гэв. Энэ дагуу бүлэгт 30 минутын завсарлага өгөөд байна.
2 comments
Батүүл шүүгдэж байгаа бус уу. Бүлэг гэдэг чинь хурлын бүрэлдэхүүн хэсэг.
ЗА НӨГӨӨ ХОНЬ ИДДЭГҮЙ НАЙЗУУД ЧИНЬ ХОРИГДОХ БОЛЛОО ДАА БУУРАЛ ДАРГА АСАН МИНЬ