1. Хэдий таниас төрсөн ч гэсэн хүүхэд тань “бие даасан хувь хүн” гэдгийг санаж аливаад хүүхдийнхээ санаа бодлыг сонсож зөвшилцөж байх хэрэгтэй.
2. Хэдийгээр бид хүүхдээ чин сэтгэлээсээ, хязгааргүй ихээр хайрладаг ч түүнийгээ зөв илэрхийлдэг байх хэрэгтэй.
3. Ээж, аав хоорондоо нэг үзэл бодлоор хүүхдэдээ хандаж байгаарай. Нэгнийхээ ярьсныг нөгөөх нь үгүйсгэвэл хүүхэд хэнийх нь ч үгийг авахгүй байхаас гадна илүү олон муу талтай.
4. Ээж аавууд хүүхдэдээ хийж болох зүйл, хийж болохгүй зүйл байдгийг багаас нь хэлж ойлгуулж байх.
5. Ээж аавууд хүүхдэдээ тэргүүлэгч, шилдэг байхыг сургахаасаа илүүтэй өөрийн хариуцсан зүйлээ сайн хийдэг байхыг сургах.
6. Ээж аавууд хүүхдэдээ багаас нь хариуцлагын тухай ойлгуулж өгөх.
7. Эцэг эх хүүхдийнхээ хувийн амжилтыг биш, нийгэмд хэрэгтэй хөгжлийн төлөө хүн байхыг сургах.
8. Та хүүхэдтэйгээ өдөр тутамдаа энгийнээр ярилцаж байгаарай. Ингэснээр элдэв асуудлаас урьдчилан сэргийлж, хүүхдийнхээ хандлагыг таньж мэдэх үр дүнтэй.
9. Зарим ээж аавууд хүүхдийнхээ оронд хичээлийг нь хийж өгдөг, түүнийхээ оронд хичээл хийх аргачлалыг багаас нь заан өгөх хэрэгтэй.
10. Ээж аавууд хүүхдийнхээ хамгийн дуртай зүйл, мөн хамгийн сайн хийдэг зүйл юу болохыг ажиглан сонголтод нь тусалж байх.
11. Эцэг эх зүгээр ярьж сургаж байснаас өөрсдөө үйлдлээрээ үлгэрлэн сургавал илүү үр дүнтэй.
12. Хүүхдэдээ эцэг, эхчүүд сайн багш байхын тулд өөрсдөө байнга суралцаж байх хэрэгтэй.