Sputnik: Дэлхийг шуугиулж буй ‘Монгол Металл’ хамтлаг

Металл урсгалаар тоглодог монгол залуусын “The HU” хамтлаг сүүлийн нэг долоо хоногийн дотор олон улсын амьд хөгжим сонсгогч, шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж, цахим ертөнц дахь олон мянган залуусыг магтаалыг хүртэж байна. Тус хамтлаг орчин үеийн амьд хөгжмийн металл урсгалыг Монгол үндэсний хөөмий, ятга, морин хууртай хослуулан уран бүтээлээ туурвидаг юм. “The HU” хамтлагийн хоёр ч уран бүтээл Youtube хуудсанд тавигдсан бөгөөд “Yuve Yuve Yu” дуу зургаан сая гаруй хандалттай бол, Wolf Totem дуу гурван сая гаруй хандалттай болж чаджээ.

Мөн тэдний уран бүтээлийг Америкийн алдарт National Public радио онцолж, сошиал алдартнууд reaction бичлэг хийснээр хандалт нь хэдхэн өдрийн дотор хэдэн саяар өсчээ. Sputnik агентлаг “The HU” хамтлагийг “Хэдэн зууны тэртээх Чингис хааны байлдан дагууллын үеийг санагдуулам энэхүү гайхамшигт хөгжим нь тэртээ үеэс хойш Чингисийн үр сад дэлхийд дахин нэрээ мөнхөлж мэдэх юм” хэмээн тодорхойлсон бөгөөд металл урсгалыг фолк буюу ардын хөгжим нь нүүдэлчин монголчуудын соёлыг сэргээж дэлхийд таниулж байна гэв. Хөгжим сонирхогчид тус хамтлагийг амьд хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгосон гэж үзэж буй бөгөөд үүнийгээ “Hunnu rock” хэмээн нэрийдсэн байна.

Хамтлаг одоогоор Европын улсуудаар аялан тоглолттой яваа аж. Түүнчлэн, хөгжим судлаач сонирхогчид “The HU” хамтлагийн “Yuve Yuve Yu” дууг алдарт “Metallica”-тай зүйрлэн “өвөрмөц” “цор ганц” хэмээн сайшаажээ. Өөр нэгэн хөгжим сонирхогч “Монголын дайчин эрчүүдийн бахархал, өв соёл, үнэт зүйлстэй танилцах шиг боллоо. Өвөг дээдсээ хүндлэн өөрийн соёлоороо уран бүтээлээ чимж буй залуусыг хараад үнэхээр бахархаж байна. Цаашдаа илүү ихийг хүлээх болно” хэмээн бичжээ.

Хамтлагийн уран бүтээлтэй танилцаарай:

Эх сурвалж: Sputnik, NPR

5 thoughts on “Sputnik: Дэлхийг шуугиулж буй ‘Монгол Металл’ хамтлаг

  1. Бие хамгаалагч 2019-01-08 17:54 at 17:54

    Гайхамшигтай, сонин, содон мэдрэмж төрж байна. Хувцаслалт, дуулалт, хөгжим, зураг авалт хэлэлтгүй. Хэвшмэл сэтгэлтэй хүмүүс өвөрмөгц зүйлийг хийдэггүй. Харин онцгой зүйлийг сэтгэдэг хүмүүс л өвөрмөгц зүйлийг бүтээдэг юм. Гуталийг чинь ямар гайхамаар урлаваа. Хэн загварын гаргав. Түүнд баяр хүргэмээр байна залуучуудаа. Эх орноо, өвөг дээдэс магтан дуулж байгаад чинь …хэлээд бахархаад барахгүй. Зарим нэг байгалийн дуу, чимээ, график дүрслэл оруулавал бүр янзтай. Хүннүгийн үеийн …хивсний хээ, хутаг товч.. зэргээс санаа авч бүтээлдээ ашиглаарай. Амжилт.

    Хариулах
  2. bi 2019-01-08 20:42 at 20:42

    Mundag

    Хариулах
  3. Zochin 2019-01-09 08:58 at 08:58

    Tasarhkai hamtlag yum bna.amjilt husie

    Хариулах
  4. Нэргүй 2019-01-10 13:34 at 13:34

    estoi myndag ali 5n sard tavigdsan klipiig odoo
    l uzej baidag bi estoi uy ve uy ve

    Хариулах
  5. Нэргүй 2019-01-10 15:26 at 15:26

    Дэлхий дахины чихийг дэлдийлгээрэй, АМЖИЛТ ЗАЛУУС АА

    Хариулах

Бие хамгаалагч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн