Л.Болд гишүүнийг юу гудамж руу хөтөлсөн бэ?

УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр (2018.12.27) Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж 72 цагийн хугацаа өгөөд буй. Энэ үеэр Л.Болд гишүүнээс цөөн асуултад хариу авсан юм.

-Өнөөдрийн жагсаалаас харахад гишүүд ганц хүнийг суудлаас нь буулгахын тулд бужигнаад байх шиг. Ингэлээ гээд юу өөрчлөгдөх вэ. Бидэнд өөр маш том эрх ашгууд бий. Тэр бүхнийг сөхөн хөнддөггүй хэрнээ яагаад нэг даргыг огцруулахын төлөө гишүүд гадаа гарсан бэ гэдэг нь сонин байна?

-Биднийг шинэ МАНАН гарч ирлээ гэж харж байх шиг байна. Ж.Батзандан бид хоёр нам бус. Тэгэхээр МАНАН гэж байхгүй. Хэзээ ч МАНАН үүсэхгүй гэдгийг гол шалтгаан нь хэдийгээр нэг хүн огцрох гэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч нэг хүн огцорсноороо бүхэл бүтэн тогтолцоо нурж байгаа юм. Монголын ард түмний өмч хөрөнгийг, эрх мэдлийг хулгайлсан, Төрийн ордныг хувийн ордон болгосон.

Монголын стратегийн ордуудыг ард түмэн өмчилж авах тухай хуулийг хэлэлцэхгүй өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орд нь үгүй хийгдээд дууссан. Дараагийн ордууд болох Эрдэнэт, Тавантолгой хаашаа явлаа. Энэ хуулийг батлах нөхцөлийг бид бүрдүүлнэ. М.Энхболдыг огцруулсан цагт ард түмнийг хохироож, залуучууд нь дүрвэж байгаа асуудал, ард түмний ядуурал, гуйланчлал, бухимдал, гутрал, бөглөрөл, түгжрэл гээд бүх асуудлууд нэг мөсөн тайлагдана. Төрийн гацаа арилна.

-Оюутолгойн асуудлыг хэлэлцэхэд Та эсрэг санал өгөөгүй байдаг. Тэгээд өнөөдөр шударга бусын тухай ярих нь хэр зохимжтой вэ?

-Би өгсөн шдээ. Оюутолгой дээр бид нар ярьж байж ард түмэн 34 хувиа авсан. Гэтэл тэрнийг хэрэгжүүлэхгүй, Дубайн гэрээ, МАНАН-гийн хуйвалдаанууд өнөөдөр ард түмнийг Оюутолгойгоос ашгийг нь хүртүүлэхгүй байгаа юм. Энэ бүгдийг бид өөрчилнө.

-Та жагсаал тэмцэлд нэгдэж гудамжинд гараад байдаггүй хүн. Энэ удаад юу таныг гудамж руу хөтлөв. Магадгүй таныг Ерөнхийлөгчийн хүн болсонтой холбоотой гэж үзэх хүн ч байгаа. Тийм учраас Таныг жагсаалд нэгдлээ гэж ойлгож болох уу?

-Энэ бол эцсийн шат. Би 1990 онд хамгийн анхны, Монголын хамгийн том жагсаалыг хийж байлаа шүү дээ. Өнөөдөр бол нөхцөл нь бүрдэж байна. Тэр үед бид улс төрийн эрх чөлөөний төлөө жагсаж байсан бол өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө, Монголын ард түмэн өмч хөрөнгө, баялгийнхаа төлөө жагсаж байна. Үүнд би нэгдэхээс өөр арга байхгүй.

-Хэрэв ямар нэгэн байдлаар үймээн дэгдвэл хэн хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Бид хуулийн байгууллагынхантай уулзаж маш сайн анхааруулсан. Өчигдөр уулзсан. Бүх арга хэмжээг авна гэсэн.

Харин “Үймээн гарвал Та хариуцлага хүлээх үү?” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Л.Болд хариулахыг хүсэлгүй цааш явж одлоо. 

Я.ХУЛАН

6 thoughts on “Л.Болд гишүүнийг юу гудамж руу хөтөлсөн бэ?

  1. зочин 2018-12-28 09:08 at 09:08

    дэмжиж байна

    Хариулах
  2. Нэргүй 2018-12-28 09:18 at 09:18

    Энэ хүн чанаргүй шунал ихээсээ болж голомтыг хамт үүсгэн байгуулсан найз баясгалан зоригт 2 тоо хаягдаад бодь групээ авч үлдээд мөнгөгүй болонгуутаа хөгжлийн банкнаас 30 тэрбумыг хусцан гсн. Тэр нь ил болоод эхлэнгүүт женко хүрэлсүх 2 г дагаж далдганаж тэр 30 тэрбумаа хүчингүй болгуулах зорилгоор ингэж хүйтэнд хашгичиж яваан гнлээ зайлуул. Та нар энэ 5 ноходыг эх оронч үнэн шударгын төлөө гэж бодож бнуу?? Үгүй шүү бүгд но той но гоо цайруулах гэж ашиг сонирхлын үүднээс ингэж яваа. Ичмээр лалрууд болиосой билээ!!!

    Хариулах
  3. Нэргүй 2018-12-28 09:22 at 09:22

    Шунал нь ханахгүй болохоор л ядуу ард түмнийг ашиглаж тоглож байгаа болохоос адилхан л луйварчин ш дээ.

    Хариулах
  4. zochin 2018-12-28 09:56 at 09:56

    gants hunees bolood busad buh asuudal shiidegdehgui baigaa bolood!

    Хариулах
  5. zochin 2018-12-28 09:57 at 09:57

    ene hun suudlaasaa buuval buh yum gatsaanaas garna

    Хариулах
  6. zochin 2018-12-28 14:12 at 14:12

    ene hun zaluu angilald oruhuu. buural tolgoitoi .uvgun.. emuujind. ih l zaluu haragaj dee.enhbold buulaa. gehed nuguu tal n sursun. bazaa. hiine bizdee.ih hural tarsan n. deer.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн