Улаанбаатар хотын дараагийн дарга буюу 2020 он хүртэл нийслэлийг удирдах даргыг өнөөдөр хэлэлцэн сонгоно. Ингэхдээ МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НИТХ-ын ээлжит хуралдааны өмнө хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах учиртай. Өнөөдөр бол 2018 оны ажлын сүүлчийн өдөр. Тэгэхээр өнөөдөртөө багтаж нийслэлийг удирдлагатай болгох эсэх нь эрх баригчдаас хамаарах юм.
МАН-ын Удирдах зөвлөл 09:30 цагт хуралдахаар товлоод буй. Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нар албан бусаар өрсөлдөж байгаа юм.