УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс өнөөдрийн (2018.12.27) жагсаал цуглаантай холбогдуулан яриа авлаа.

-Өнөөдрийн жагсаал 60 тэрбумын эсрэг, МАНАН-гийн эсрэг гэсэн тодорхойлолттой болж байх шиг байна. ЖДҮ бас л нийгмийн бухимдлыг төрүүлсэн сэдэв. Та яагаад ЖДҮХС-гаас зээл авсан нөхдийн асуудлаар дуугарахгүй байна вэ. Асуудлыг өнөөдөр хамт хөндөж болоогүй юм уу?

-ЖДҮ-ийн асуудлаар би дуугараад байгаа шүү дээ. Бүх юмны эсрэг жагсаж болохгүй шүү дээ. Нэг албан тушаалтныг л огцруулъя гэж байна. 60 тэрбумын хэргийг би наадмын өмнөөс өнөөдрийг хүртэл ярьж байна. Би бүх юмыг ярих ёстой хүн бас биш шүү дээ. Зарчмын хувьд би 60 тэрбумын ч, ЖДҮХС-гаас зээл авахын ч эсрэг байр сууриа илэрхийлсэн байгаа. Цаашдаа бүх сангуудыг шалгах хүсэлтийг ЗГХЭГ-ын даргад өгсөн. Л.Бадамжунайгийн үеэс яаж эхэлсэн гэдгээс өнөөдрийг хүртэлхийг шалгах ёстой. Яагаад яамнаасаа тараадаг болсныг бүгдийг шалгах ёстой. Хоёр жилийн хугацаанд би бүх хууль бус асуудлуудын шалгалт М.Энхболд гэдэг нэг л хүн дээр очоод гацдаг гэдгийг ойлгосон. ЖДҮ-тэй холбоотой асуудал ч гэсэн М.Энхболд дарга огцорсны дараа шинэ УИХ-ын дарга гарч ирж байж, зарим хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцсоны дараа л шударгаар шийдэгдэх байх.

Иргэдийн анхаарал төвлөрсөн ч юм уу, эсвэл М.Энхболдтой холбоотой асуудал гарахаар энийг яаж ийж байгаад сарниах гэсэн оролдлогууд нэлээд яваад байгаа юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл зунаас хойш энэ тухай ярьж явахад дандаа л өөр сэдэв гаргаж ирээд байдаг. Би энийгээ л ярья л даа. Би яагаад өөр сэдэв ярих ёстой юм. Өөр бусад гишүүд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би М.Энхболд дарга огцорсны дараа томоохон ажлын хэсэг байгуулаад ЖДҮ-ийн асуудал руу орно.

-60 тэрбум бол яригдсан яриа гэдэг нь үнэн болсон. Ямар ч албан тушаалыг мөнгөөр авч болдог юм байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болоод байна. ЖДҮ-чид сайдын албан тушаал хашиж байна. ЖДҮ-г бас тараасан байна. Тэгэхээр УИХ-ын гишүүний суудлыг ч мөнгөөр авсан болж таараад байна. Таны хувьд хэдэн төгрөг өгч УИХ-ын гишүүн болсон бэ? 

-УИХ-ын гишүүн хамгийн хямд зардлаар, итгэлцлээр сонгогддог байх ёстой. Миний хувьд компаниудаас ямар ч мөнгө аваагүй. Би хувь иргэдээс хандив авах аян зарлаад өөрийнхөө хэмжээнд сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулсан. Хамгийн үр бүтээлтэй бөгөөд хямд кампанит ажил манайх болсон. Хэнтийн иргэдээс асуугаарай. Хуулийн хүрээнд зардлаа Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн. Би одоо мөнгөн дүнг хэлж мэдэхгүй байна.

-Та өөрөөсөө хэчнээн төгрөг гаргаж сонгуульдсан, УИХ-ын гишүүн болсон бэ гэдгээ мэдэж байх ёстой биш үү?

-Баримтаа гаргаад СЕХ-нд өгчихдөг шдээ. Бас яагаад өнөөдөр энэ талаар заавал асуух нь юунд хэрэгтэй байгаа юм бол. Цаашдаа 60 тэрбум гэдэг зүйлийг тогтолцооных нь хувьд л харах ёстой. Ийшээ л асуулт тавьж, ийшээ л соён гэгээрүүлбэл сайн байхгүй юу. Тэгэхгүй бол нэг юмны дундуур нэг юм оруулж ирэхээр чамд ч сонирхолгүй, би ч ярихад сонирхолгүй. Шударга ёсны төлөө гэж байгаа хүмүүсийг л шударга биш гэх гээд байгаа юм аа даа.

-УИХ-ын даргыг огцруулах Та бүхний үйлдэл хууль бус болчихоод байгаа. Ийм нөхцөлд хуулийн дагуу шаардлага тавьж байна гэх нь хэр оновчтой юм бол?

-Огцрох өргөдлөө өгнө гэдэг чинь л хуулинд боломж байна гэсэн үг. Дэлхийн бүх тохиолдлуудад өөрөө л огцрох өргөдлөө өгдөг шдээ. Яагаад зөвхөн М.Энхболдод зориулж хууль гаргах ёстой юм бэ.

-Өнөөдөр маш олон хүн жагсаалд оролцлоо. Хэрвээ жагсаалын үеэр үймээн дэгдвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Тэгээд л бид хуулийн байгууллагад хандсан шдээ.

Я.ХУЛАН

By updown.mn

Мэдээний админ

7 thoughts on “Л.Оюун-Эрдэнэ: Бас яагаад УИХ-ын гишүүн болохын тулд хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуугаад байгаа юм”
  1. Ene setgvvlchid yu gej hariult ogvol boloh bol. gishvvn bolokhdoo nileen mongo ogson gej helvvlekh geed hvseed baigaa ymuu.mushgin guivuulagch

  2. Сонгуульд хэд орсноо ч мэдкү харайж явсан гэдэгт хэн үнэмшихэв. Бөгс долоогч суганы үс царайлж улс төрд орж ирчээд ойр нүд шигээ оюун санаа ухамсар нь бас ойр юм. Залуу хүн байж алсын хараагүй өнөө маргаашаа бодож мөнгөөр женкод үйлчилдэг айхтар гар гсн шүүөөө!!! Чамайг миний эргэн тойрны нөхөд дэмждэггүй!! Мөнгөний хүн гдг чинь мэддэг болохоор!!!

  3. ийм балай гаруудыг л дахин сонгож болохгүй өргөн утгаараа МАН ыг хэзээ ч сонгож болохгүй. Эд нарын дотоод хэрүүл ард түмэнд ер хамаагүй. МАН-д 65 суудал өгсөн ард түмний итгэлийг эд нар нэг нөхөрийн бандааш ярьж 1 жилийг нь авсан, ЗГ аа унагах байгуулах гэж нэг жилийг нь авсан. гуравдахь жилд нь хэн нь их идсэн бага идсэнээ хэрүүл хийж түмнийг хөлдөө чирж болвол цус гаргах гэж улайрч байна. Ийм хөөрүү хүмүүсийн балгаар 7 сарын 01 болж хайран гэмгүй залуус амь алдсан шүү

  4. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн луйварчдын гар хөл болсон гэдгээ өчигдөр батлацгаалаа. Шударга ёсны төлөөх тэмцлийн талаар мэдээлэл өгсөн нэг хоёрхон сайт л байлаа. Бусад нь худалдагдсан, бөгсөөрөө гартал мөнгө чихүүлсэн, гар хөлийн үзүүрт нь гүйж явдаг худалчууд. Асууж байгаа асуултыг нь дээ.

  5. Ми-гийн сайтууд юм боловуу худалдагдсан сайтууд юм боловуу ихэнх сайтууд жагсаалын талаар бараг л дуугарахгүй байна.Дуугарч багаа нь энэ .Мөнгө авчихсан байгаа нь илт байнашдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн