Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Мэргэжилтнүүд нь гомдол гаргаснаар БСШУСЯ-нд шалгалт оруулжээ – updown.mn

Мэргэжилтнүүд нь гомдол гаргаснаар БСШУСЯ-нд шалгалт оруулжээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар ажлын хэсэг гарч БСШУСЯ дээр өчигдрөөс эхлэн ажиллаж эхэлжээ.

Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн ЗГХЭГ-т шаардах бичиг хүргүүлсний  дагуу ийнхүү ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухайд тус яаманд гурав дахь сайдтайгаа ажиллаж байгаа нь энэ бөгөөд өмнө нь мөн л салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэх үндэслэлээр Г.Чулуунбаатар сайдын үед Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан. Гэвч уг тогтоолыг эсэргүүцэн шүүхэд хандсанаар жил гаруйн дараа шүүхийн шийдвэр Б.Баярсайханы талд гарч тэрээр өнгөрсөн наймдугаар сард ажилдаа эргэн ороод байгаа юм.

Гэтэл ажлаа аваад хагас жил ч болоогүй байхад яамныхан нь дахин түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн нь үнэхээр анхаарал татсан явдал болж байна. Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй түүнийг өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар өмчилсөн, төрийн өндөр албан тушаалтанд байж боломгүй ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан, яамны ажилчиддаа хууль бус шаардлага тавьж дарамталдаг, төрийн яаманд хувийн компанидаа байгаа мэт авирладаг гэх шүүмжлэлүүд хэвлэлээр тасрахгүй байгаа юм.

Тийм ч учраас төр гэж байдаг бол, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ гэж байдаг бол асуудлыг нухацтай шалгаж, улсын хамгийн чухал салбарын нэг Боловсрол, соёлын яамны удирдлага ямар хүний гарт байгааг тодорхойлж, яаралтай арга хэмжээ авч, аль нэг талд даруй гаргах нь зөв биз ээ.

Он гараад төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ шалгуураар бол Б.Баярсайхан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцэхгүй. Учир нь тэрээр өмнө нь төрийн албанд ажиллаж байсан мэдлэг, туршлагагүй нэгэн юм. Шинэ хуулиар яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд тавигдах нэн тэргүүний шаардлага нь төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай болж байна.

niigmiin toli

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Мэргэжилтнүүд нь гомдол гаргаснаар БСШУСЯ-нд шалгалт оруулжээ

  1. ДУЛМАА 2018-12-27 15:44 at 15:44

    БОЛОВСРОЛЫН ГАЗРУУДЫГ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ СУРАГЧДАД ТУЛГАЖ НОМ СОНИН ЗАРНА АВАХГҮЙ БОЛ ДАРАМТЛАНА МАТЕМАТИК СОНИН МЯНГААР ОЛОН ЖИЛ ЗАРЖ БАЙНА ХҮҮХЭД ХЭРЭГЛЭХГҮЙ, ХЭРЭГЦЭЭ ХАНГАХААРГҮЙ БАГШ НАР ХҮҮХДИЙГ ДАРАМТАЛЖ НОМ СОНИН ЗАРДАГ ЭНД ХАМААТАЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ БАЙДАГ

    Хариулах
  2. Багш 2018-12-27 19:03 at 19:03

    Цогзолмаагийн тур орлон гуйцэтгэгч нар суулчийн сумаа тавьж байгаа нь энэ. Эхлээд тэднийг цэвэрлэх хэрэгтэй. Тэнд хэрэгтэй чадалтай нэг ч хун байхгуй. Монхоолэй тэргуутэй ялангуяа санхуугийн эруугийн гаруудаас маш их юм гарна. Харин шинжлэх ухаан хавьд ганц нэг мэргэжилтэн байж магадгуй. Угаасаа аппарат нь чадалгуй. Дээрээс нь 3 сайд ухаантай юмнууд тэнэгууд дагуулж ирсэн. Ялангуяа Цогзолмаа

    Хариулах

Багш-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн