Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Халх голын дайны 80 жилийн ойг тэмдэглэнэ – updown.mn

Халх голын дайны 80 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой 2019 онд тохионо.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдоод ажиллаж байна.

Зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажил, чиг үүргийн байдлыг харгалзан холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсгүүд байгуулсан. Зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн дэд ажлын хэсэг  байгуулсан. Ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, оны эхнээс ажилдаа шуурхай орохыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо.

Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буйг тэрбээр тэмдэглэлээ.

Энэхүү түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тэд  дэмжиж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Халх голын дайны 80 жилийн ойг тэмдэглэнэ

  1. Нэргүй 2018-12-26 11:52 at 11:52

    Ялсан Орос Монгол 2 жил бүр хундага тулгасаар байгаад хамгийн хоцрогдсон ядуу орнууд болсоор, ялагдсан Япон энэ хооронд мань хэдээсээ хэд дахин хөгжиж цэцэглэсээр

    Хариулах
  2. Япон өвөө нь 2018-12-26 12:13 at 12:13

    ГАЗАР НУТГААСАА ӨМ ЦӨМ АЛЧИХААД ЯЛСАН ГЭЭД БАЙДАГ УЛС БАЙНАА БАЙНА БАС .

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн